top of page

The Future of Creativity

Creative Campus 2024

Updated: Aug 28

Бүтээлч салбарын залуу талентуудыг бэлтгэх Creative Campus 2024 зуны хөтөлбөрийн нээлт Их Монгол рестораны #Banquet хурлын танхимд боллоо.

Viral болон түүний салбар компаниудын хамтран зохион байгуулж буй маркетингийн ертөнцөд гүн шумбах 4 долоо хоногийн аялал эхэллээ.

Энэ удаагийн хөтөлбөрт 17 оролцогч хамрагдаж байгаа ба контент бүтээгч, дижитал маркетер, видео артист, залуу найруулагч, продюсер, брэнд маркетер, сэтгүүлч, график дизейнар зэрэг шинэ залуу талентууд энэхүү хөтөлбөрөөс төрөн гарна.

Viral Agency-гийн Senior Videographer П. Амин-Эрдэнэ контент хэрхэн бүтдэг үйл явцын талаар илтгэл тавьж өөрийн туршлагаас хуваалцлаа.

PXL Agency-гийн Account Manager Ц. Пүрэвцэрэн кампанит ажил хэрхэн явагддаг талаар, мөн олон нийтэд хүртээмжтэй, бүтээлч кампанит ажлыг төлөвлөхөд хамгийн чухал хүчин зүйлсийг өөрийн туршлага дээр тулгуурлан илтгэл тавьлаа.

Viral Agency-гийн Account Manager Т. Булганхишиг маркетингийн баг хэрхэн ажилладаг талаар өөрийн хийж байсан ажлууд, жишээн дээр тулгуурлан тун сонирхолтой илтгэлийг танилцууллаа.

PXL Agency-гийн Assistant Account Manager Б. Энхсолонго сурч байх үедээ маркетингийн агентлагт ажиллах талаар зөвлөгөө өгч, стрессээ удирдах тал дээр туршлагаасаа хуваалцлаа.

Хөтөлбөрийн хугацаанд
  • Onboarding Day: Нээлтийн арга хэмжээ

  • Showcase Meeting: Танилцах уулзалт

  • Night School Уралдаан

  • Masterclass сургалтууд

  • Quiz Night: Чөлөөт арга хэмжээ

  • Open Mic: Уран сайхны хөтөлбөр

  • Client Tour: Мөс хагалах өдөр

  • Meet the Mentors: Цуврал уулзалт

  • Retreat: Амралтын өдрийн салхилалт

  • KMG Network: Төгсөгчдийн сүлжээ, насан туршын суралцах коммунити зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

Дараагийн элсэлтэд бүртгүүлээрэй

Та дараагийн элсэлтэд бүртгүүлэх бол https://www.viral.mn/internshipprogram холбоосоор #apply хийгээрэй!


Утас: 99030677, 88108511

Имэйл: info@viral.mn

Вэб: www.viral.mn


 

9 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page