top of page
Writer's pictureAnar Zolzaya

Дэлхийн шилдэг маркетинг, брэндийн зөвлөх "Ulli Appelbaum" Mонголд.

Өөрийн брэндээ хүчирхэгжүүлэх сонирхолтой, маркетингийн талаар суралцах хүсэлтэй бизнес эрхлэгч, албан байгууллага, хувь хүн бүрд зориулсан “Брэндээ хүчирхэгжүүлэх 26 арга” 4 цагийн сургалт 6-р сарын 21-нд зохион байгуулагдах гэж байна.

Аливаа юмс заавар зөвлөгөөтэйгөө ирэх нь ховор. Тэгвэл энэхүү сургалтаар хэрхэн брэндээ хүчирхэгжүүлэх тухай олон улсын маркетингийн шилдэг зөвлөхөөс суралцаж, ирээдүйн ажил үйлстээ бодитоор хэрэгжүүлэн өөрийн брэндийг дэлхийн тавцанд гаргах боломжийг олгоно.


Брэндээ хүчирхэгжүүлэх 26 арга сургалтын товч мэдээлэл

Хэрхэн брэндингээ сайжруулах, хэрэглэгчидтэй үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоох, брэндийн зураглал болон хоногшуулалтыг бий болгож, хөгжүүлэх зэрэг сонирхолтой аргуудаас хуваалцах болно. Зөвхөн онолын хүрээний мэдлэгийг олгохоос гадна давхар практик дээр дадлагажуулан, туршлагажих боломжийг олгох гэж байгаа нь бусад сургалтаас онцлог юм.


Тус сургалтад хамрагдсанаар та юу олж авах вэ?

Энэхүү сургалт нь брэндийг бүтээлчээр дүрслэх 9 арга, хэрэглэгчидтэй үнэ цэнтэй харилцааг бий болгох 7 арга, брэндийн түүхийг сонирхолтой ярих 10 аргуудын тухай хүн бүрийн мэддэггүй нууцыг заах бөгөөд нийтдээ 26-н арга техникийг өөрийн болгох боломжийг олгож байна.


Улли Аппелбаум гэж хэн бэ?

Дэлхийн шилдэг маркетинг, брэндийн зөвлөх Улли Аппелбаум (Ulli Appelbaum) тус сургалтын багшаар ажиллана. Тэрээр АНУ-ын Миннеаполис хотод ажиллаж, амьдардаг Герман хүн бөгөөд брэндинг зөвлөх үйлчилгээний шилдэг сайт “First the Trousers Then The Shoes” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “The Brand Positioning workbook” номын зохиолч билээ.

Мөн BBDO, Leo Burnett зэрэг дэлхийн шилдэг зар сурталчилгааны агентлагуудад стратегийн ахлахаар ажиллаж байсан ба 7 удаагийн “Effies” болон “Ogilvy Awards”-н эзэн бөгөөд “Procter & Gamble”, “Nestle, Unilever”, “Wrigley, Harley Davidson”, “Hallmark”, “Purina”, “Kellogg's”, “Skoda”, “Chrysler” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг.

Улли тус сургалтаараа дамжуулан маркетингийн зах зээлд өөрийн брэндийн байр сууриа бий болгох, хөгжүүлэх зэрэг ухаалаг арга замыг заах бөгөөд залуу мэргэжилтнээс авахуулаад олон жилийн туршлагатай маркетерууд гэх мэт бүх түвшний салбарын мэргэжилтнүүдэд өөрийн туршлагаа нээлттэй хуваалцах болно.

Дэлхийн шилдэг маркетингийн зөвлөхийн 25 жилийн туршлагаас…


Хэзээ:

2023 оны 6-р сарын 21-ны 14:00-18:00

Хаана:

Blue Sky Hotel & Tower, Emerald Hall, 2nd floor

Төлбөр:

Үндсэн үнэ: 350’000₮

5-аас дээш тасалбар: 315,000₮



Төлбөр төлөх данс:

  • Голомт банк: 1505105432

  • Дансны нэр: Вайрал Партнерс

  • Гүйлгээний утга: Утасны дугаар

12 views0 comments

コメント


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page