Грийн Групп ХХК: Славатай Алхъя Бүжиглэе Амталъя
Updated: Nov 24

Overview
Viral DC House 2023 оны 9-р сараас 11-р сарын хооронд Грийн групп ХХК-ийн Слава брэндтэй хамтран зорилтот бүлгийн эрүүл мэндийг дэмжих кампанит ажил зохион байгуулав. Славатай Алхъя Бүжиглэе Амталъя уриан дор 24-45 насныханыг цус өтгөрөлтөөс сэргийлэн алхах, бүжиглэх, үр тариан бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалсан өргөн хүрээний ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
Кампанит ажлын гол мессеж нь амьдралын буруу хэв маяг болох буруу хооллолт болон хөдөлгөөний идэвхгүй байдлаас үүдэлтэй цус өтгөрөлтөөс сэргийлж эрүүл зөв хооллолт болон идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж амьдралын эрүүл зөв дадлыг хүргэхийг зорив.
Challenge
Зар сурталчилгааны хуулинд эрүүл мэндэд амлалт өгсөн сурталчилгаа түгээхгүй байх дүрэмтэй тул гүйцэтгэж буй контентын агуулга болон хүргэх гэж буй мессеж-дээ тодорхой фактыг тусгаж хүргэж байснаараа зар сурталчилгааны хуулийг зөрчихгүй ажиллаж байв.
Problem
Зорилтот бүлгийнхэнд “Цус шингэлэх жор” гэдэг агуулгыг зөвөөр ойлгуулах нь кампанит ажлын том асуудал байв. Зар сурталчилгааны хуулинд эрүүл мэндийн амлалт өгөхгүй байх дүрэмтэй байдаг учир хэрэглэгчдэд тодорхой факттай мэдээллийг хүргэж, эрүүл мэндийн амлалтыг өгөхөөс илүү зөвлөгөө байдлаар контентыг хүргэснээр тус асуудлыг шийдэж чадсан юм.
Idea/Strategy
Уриа: Славатай Алхъя Бүжиглэе Амталъя
Үе шат:
I үе шат- Славатай Алхъя
Өдөрт 30 минут алхаж, цусны эргэлтээ сайжруулж амьдрах цагаа 6 минутыг уртасгах уриалах
II үе шат- Славатай Бүжиглэе
Өдөрт 5-с олон цаг сууж ажилладаг бол дуртай дуугаа дуустал бүжиглэхийг уриалах
III үе шат- Славатай Амталъя
Эслэг өндөртэй үр тариан жорыг ашиглаж цус өтгөрөлтөөс сэргийлэхийг уриалах
Шинэ санаа:
Олон нийтийг эрүүл зөв хооллолт болон дасгал хөдөлгөөний идэвхтэй байхыг уриалж үе шат бүр дээрээ чалленжийг эхлүүлэв.
Result
Кампанит ажлын үр дүнд нийт 75 контентыг хийж гүйцэтгэсэн. Контент гүйцэтгэлээр нийт 10,492,882 гаруй хандалтыг авсан бөгөөд үүнээс 5,464,000 видео үзэлтэнд хүрсэн байна. Контент гүйцэтгэлээр Слава брэндийн пейж нийт 33,403 лайкаар өсөв. Богино хугацаанд буюу 1 сарын дотор хамгийн их хандалтыг авч чадсан кампанит ажлыг нэг болж чадсан юм.
#Славатай_Алхъя_Бүжиглэе_Амталъя
#Славатай_Амталъя

#Славатай_Алхъя

#Славатай_Бүжиглэе
