top of page

Vitafit: Bubbly Launch Campaign

Updated: Nov 28, 2023







Challenge

Bubbly хийжүүлсэн ус нь Витафит компанийн бүтээгдэхүүн бөгөөд сахрын агууламжгүй, шингэц сайтай гэдгээрээ онцлог. Тус бүтээгдэхүүн болон Вайрал Контент маркетингийн агентлаг нар хамтран 2023 оны Дөрөвдүгээр сараас доор 4 зорилгын хүрээнд кампанит ажлаа эхлүүлсэн. Үүнд:

• Шинэ брэндийн хийжүүлсэн амтат усыг зах зээлд амжилттай байршуулах

• Брэндийн танигдалт болон борлуулалтыг нэмэгдүүлэх

• Хийжүүлсэн усыг шинэ хэрэглэгчдэд таниулах

• Үнэнч хэрэглэгчдийг бий болгох Bubbly хийжүүлсэн усны зорилтот бүлэгт хийжүүлсэн ус ууж хэвшсэн хэрэглэгчид, энгийн уснаас илүүтэйгээр амттай ус, ундаа уухыг хүсдэг залуу үеийнхэн, эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүд багтана.

Өнөөгийн хийжүүлсэн усны зах зээлд олон өрсөлдөгчид нэмэгдэж байгаа бөгөөд “ЭРҮҮЛЭЭР АМНЫ ЦАНГААГАА ТАЙЛЪЯ” гэх гол мессежийг түгээхээр зорьсон билээ.


Solution

Бид зорилтот зах зээлдээ хүрэхийн тулд дээр дурдсан сошиал сувгуудаар дамжуулан хамгийн хандалттай байгаа paid media, influencer-үүдтэй хамтран ажилласан. Кампанит ажлын өнгө төрх, зорилтот зах зээлдээ тулгуурлан артист Amra-тай хамтран ажилласан ба нийт постер дундаас алимтай Bubbly постер хамгийн их engagement, impression авсан бөгөөд нийт постероос бүтээгдэхүүний постер хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Paid media төрлөөс хамгийн их үзэлтийг Youtuber Cami 875K үзэлтээр авсан бөгөөд хамгийн их шэйрлэгдэж earned media авч чадсан нь Borzon ковер видео байсан юм. Paid media төрлийн BorZon контентыг дуурайж Юумар суваг пароди хэлбэрээр контент хийсэн нь бидний engagement-ийг илүү нэмэгдүүлсэн.



Result

Ийнхүү уг кампанит ажлын үр дүнд бид нийт 3M Campaign reach, 70K Engagement, 2,7M Campaign views амжилттай цуглуулж чадсан. Видео контентын хувьд босоо хэлбэрийн төрлийг ашиглах нь илүү үр дүнтэй байснаас гадна 10-20k дагагчтай нано нөлөөлөгчидтэй хамтарснаар өндөр үзэлт авч байна. Кампанит ажлын дараагаар Bubbly усны нөөц дуусаж, дэлгүүрүүдээр түгээх түгээлт тасарсан бөгөөд дахин үйлдвэрлэгдсэн.








Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page