Japan Tok Mongolia: Чанартай сэлбэгийг Japan Tok Mongolia-с

Challenge
Авто сэлбэгийн зах зээл Монголд маш их өрсөлдөөнтэй байдаг. Japan tok Mongolia нь автомашины үйлдвэрт тусгайлан хийгддэг OEM стандартын шаардлагад нийцсэн өндөр чанартай сэлбэгийг оруулж ирдэг. Харамсалтай нь хэрэглэгчид автомашины үйлдвэрт зориулан хийгддэг OEM стандартын авто сэлбэг болон засвар үйлчилгээнд зориулан хийгддэг AFTERMARKET авто сэлбэгийн чанарын ялгааг мэддэггүй байна.
Хэрэглэгчдэд автомашины үйлдвэрт зориулан хийгддэг OEM стандартын чанартай сэлбэгийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний онцлог давуу талыг зах зээлд таниулан засвар үйлчилгээнд зориулан хийгддэг AFTERMARKET авто сэлбэгээс ялгах нь хамгийн том сорилт байв.
Solution
EM болон AFTERMARKET ойлголтуудыг зорилтот бүлэгт таниулахаас урьтаж бид сэлбэгүүдийн чанартай хийцлэл болон сав баглаа боодолд тулгуурлан өмнө нь авто сэлбэг дээр хийгдэж байгаагүй unboxing цуврал бичлэг болон түүнтэй уялдуулан бүтээгдэхүүнийг онцолсон цуврал постерууд бүтээсэн. Үүний дараагаар зорилтот бүлгээс бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, уг гарлыг лавлаж, хүлээлт бий болсон мөчид бид OEM стандартыг таниулсан чанаргүй болон хуучирсан сэлбэгүүдийг Japan tok брэндийн сэлбэгүүдтэй харьцуулсан бодит харьцуулалт, туршилтыг Reel бичлэгүүдийг бүтээж, нийтдээ төслийн хугацаанд 41 контентыг зорилтот хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Result
Төслийг хэрэгжүүлэх хугацаанд брэндийн пэйж хандалт өмнөх ижил хугацаатай харьцуулахад 3619% өссөн төдийгүй Japan tok брэндийн сэлбэгүүдийг одоогоор Улаанбаатарын 28 гэрээт борлуулагчаар борлуулдаг болсон байна.