top of page

WWF: Хуванцаргүй Хуралдъя

Updated: Dec 19, 2023





Challenge

Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын үйлдвэрлэлээр дэлхийд эхний 10-т ордог. Жилд дунджаар нэг Монгол хүн 130 гаруй килограмм хуванцрын хаягдал гаргадаг. Харамсалтай нь хуванцар хаягдлын 95 хувь нь байгальд хог болон үлддэг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэж, хуванцар хаягдлыг бууруулах, хүмүүсийн дадал зуршлыг өөрчлөхөөр Дэлхийн Байгаль Хамгаалах Сан болон Вайрал маркетинг сурталчилгааны компани хамтран ажилласан юм.

Хуванцар хаягдлын хэмжээг бууруулж, хэмжиж болохуйц, үр дүнтэй ажил хийх нь тэдний хамгийн том сорилт байв.


Solution

Тэд компанит ажлаа үр дүнтэй хэмжигдэхүйц болгохын тулд зорилтот бүлгээ маш нарийн тодорхойлсон. Монголын аж ахуй нэгж, компаниуд хурал, цуглаан хийх болгондоо нэг удаагийн хуванцар савтай ус хэрэглэдэг нь хуванцар хог хаягдлыг тодорхой хувийг бүрдүүлдэг. Мөн нэг удаагийн хуванцар савыг хэрэглэх нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулахаас гадна, бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээний санхүүгийн зардал болдог.

Энэхүү зорилтот бүлэгд тулгуурлан “Хуванцаргүй Хуралдъя” компанит ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд компаниудын хуванцар хаягдлын талаарх мэдлэг, мэдээллийн нэмэгдүүлэх, тэдэнд байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүнд хөрөнгө оруулан, хэмнэлттэйгээр хурал, цуглаанаа хийх шийдлийг санал болгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уриалсан юм.



Result

“Хуванцаргүй Хуралдъя” компанит ажлын үр дүнд салбар бүрээс хүмүүс болон компаниуд идэвхтэй оролцож хуванцар хог хаягдлын хор уршгийн талаар ихээхэн хэмжээний мэдлэг мэдээлэл хуримтлуулж чадсан. Эдгээр компаниудын ихэнх нь "Хуванцаргүй хуралдъя" санаачилгыг хэрэгжүүлж нэг удаагийн савласан усыг дахин ашиглах боломжтой аяга, зориулалтын усны саваар сольж хуванцаргүй хуралдах болсон нь томоохон амжилт юм.




Нэг жижиг үйлдэл том өөрчлөлтийг авчирна. Аягандаа ууж, хуванцар савнаас татгалзъя.





Уг аяны хүрээнд Instagram Reels Challenge өрнөсөн бөгөөд тус чалленжид оролцон хурлын үеэр хуванцар савнаас татгалзан аяганы хэрэглээг хэвшил болгосон байгууллагууд бусад байгууллагуудыг мөн уриалсан билээ.









Tom N Toms Mongolia- Энд дарж үзнэ үү
















Holiday Inn Ulaanbaatar- Энд дарж үзнэ үү




Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page