top of page

The Future of Creativity

Green Group x Active Garden: Таван тансаглал

Updated: Aug 29



Challenge

Active Garden Residence нь Green Group-ийн байгуулж буй төсөл бөгөөд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармагт байрладаг. Эрүүл хөрс, цэнгэг агаар бүхий Богд уулын бэл, Туул голын хөвөөн дэх эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн бизнес зэрэглэлийн орон сууц юм. Тэд орон сууцны борлуулалтын идэвхжилийн үе болох 8, 9,10 саруудыг үр өгөөжтэй ашиглахыг хүссэн тул Viral La Agency-д хандсан юм.

Төслийн хувьд нийт газрын 70% нь ногоон байгууламж, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, 1000 машины зогсоол эзлэх бөгөөд сургууль, цэцэрлэг гэх мэт хүний хэрэгцээг бүрэн хангаж чадсан цогц хороолол юм. Хамгийн том давуу тал нь Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-мартыг дэргэдээ төлөвлөсөн байв.

Тэдэнд тулгарсан хамгийн том сорилт нь хүмүүсийн тархинд суусан “Яармаг бол хотын захын борчуудын хороолол” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, Яармагийн түгжрэлийг үл ажран Active Garden төслийг харж, сонирхох хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх байв.


Solution

-Дэлхийн боловсролыг, дэргэдээсээ авах тансаглал

-Эрүүл идэвхтэй амьдрах тансаглал

-Байгальд ойр байх тансаглал

-Тав тухыг мэдрэх тансаглал

-Хэрэгцээндээ ойр байх тансаглал


Хэмээх “ТАВАН ТАНСАГЛАЛ”-ыг хүмүүст санал болгож, энэхүү тансаглалыг мэдрэхийг уриалан уламжлалт болон орчин үеийн медиа сувгуудыг ашиглан сурталчилгаагаа хийсэн.


Мөн компанит ажлаа дэмжиж, Монголын дуу хөгжим сонирхогчдын оролцох, үзэх дуртай The Open Mic Mongolia- тай хамтрал үүсгэн хүмүүст Active Garden төслийг харж, мэдэрч, хүрэх боломжийг олгох “Талархлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан нь ихээхэн амжилт олсон.



Result

Green group болон Viral La agency нарын хамтрал амжилтад хүрч хоёр сарын хугацаанд Green Group-ын барилгын салбар дахь борлуулалтын бүх цаг үеийн амжилтыг тогтоосон.


Хамгийн гол нь “ТАВАН ТАНСАГЛАЛ” хэмээх мессеж нь хүмүүст брэндийн талаар үнэ цэнтэй ойлголт өгч чадсан нь Active Garden төслийн дараа дараагийн барилга байгууламжийн борлуулалт, танигдалтанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна.












Tags:

11 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page