top of page

Marketing Mavericks: Вайрал Партнерс ХХК-ийн продакшн багийн ахлах Р.Амарсанаа

Updated: Nov 30, 2023

Энэ дугаараар та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн продакшн багийн ахлах, зургийн дарга Р.Амарсанаатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр салбартаа олон жилийн туршлагатай нэгэн бөгөөд түүний ажлын арга барилтай танилцацгаая.

ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?

Ажлаа хийгээд явж байхад онгод орж ирээд цааш үргэлжлүүлээд яг тэр онгодоороо өөрийгөө дайчлаад ажиллахад их сайхан, бүр цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаардаггүй. Үргэлж цоо шинэ тэс өөр арга ажиллагаатай, шинэ сорилт болсон ажлууд дээр ажилладаг тул шинийг сурч, хөгждөг нь таалагддаг. "Ямар ч төсөл байсан аль болох гүн рүү нь орж ажиллахыг хичээдэг"

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Яг тогтсон арга барил гэх зүйл байхгүй ч гэлээ ямарваа нэгэн төсөл эхлэхэд судалгаа, шинжилгээг сайтар хийж аль болох гүн рүү нь орж ажиллахыг хичээдэг. Дотроо бүх зураг авалт, өнгө, план зэргээ дүрсэлж буулгаад, түүний дараа ажилдаа орохыг илүүд үздэг.

ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?

Би кино дэлгэцийн уран бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай, тиймдээ ч энэ чиглэлээр ажиллаж, өөрийн уран бүтээлийг туурвина гэж мөрөөдөж мэргэжлээ сонгож байсан. Мэргэжлээрээ сурч эхлэхэд бүх л зүйл нь надад их ойр, чадахгүй зүйл байхгүй мэт санагдсан. Тэгээд л би "За би энэ мэргэжлээр л явах хүн юм байна, энэ миний мэргэжил юм байна" гэж өөртөө бат итгэж билээ. Хэдийгээр хэцүү мэргэжил ч гэсэн мэргэжилдээ хайртай.

ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Хийж байгаа зүйлдээ өөрөө дуртай учраас ажлаа хийхэд цаанаасаа л урамтай эрч хүчтэй байдаг. Шинэ сонирхолтой, гоё хийцтэй контент олж үзээд тэндээс би ч гэсэн ийм зүйл хийж чадах ёстой гэж урам авч ажлаа илүү эрч хүчтэй хийдэг. Зураг авалтаа авчхаад, дараа нь видеогоо эвлүүлээд тэр нь нүдэн дээр илүү гоё болж байгааг харахад энэ чинь миний хийсэн бүтээл шүү дээ гэж бодогдож цаанаасаа л урамтай байдаг.

ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?

Синематик сурталчилгаа хийж үзэхийг хүсдэг, үзэхэд яг л кино үзэж байгаа шиг мэдрэмж өгдөг юм. Монголд хийгдэж байгаа сурталчилгаанууд шиг нэгэн хэвийн биш, зураглал, өнгө тавилт гээд чанарын стандартад нийцэхээр томоохон төсөл дээр ажилламаар санагддаг. Үүнээс гадна өөрийн гэсэн Youtube сувагтай болоод түүгээрээ дамжуулан бүтээлч контентуудыг хүргэхийг хүсдэг дээ.

ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ/ИЛЭРХИЙЛБЭЛ?

Залуу, эрх чөлөө, xалуун дулаан уур амьсгал

8. ТАНЫ ВАЙРАЛААС СУРАЛЦАЖ БУЙ ЗҮЙЛСЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Вайралын гэр бүлд нэгдэж буй хүн болгонд илүү ихийг сурч мэдэх боломж байгаа, хамгийн түрүүнд нээлттэй, тууштай байх хэрэгтэй. Хэцүү санагдсан ч нэг хэцүү төслийн ард хамтдаа гарсны дараа энэ гэр бүлийн гишүүн болчихсон байна ш дээ гэдгээ ухаардаг.


Миний хувьд гэвэл би маш хурдан шаламгай болсон, телевизийн зар сурталчилгааны чанар стандартад нийцэхүйц контентыг 2,3 цагт хийж болдог гэдгийг өөрөө хийж үзээд мэдсэн. Мөн видео эвлүүлгийн олон шинэ техникүүдийг сурч, өнгө болон гэрэл тавих гэх мэт зүйлсийг гүнзгийрүүлж сурсаар байна.

9. ТА ӨӨРИЙН ХАМГИЙН ДУРТАЙ 3 ЗАР СУРТАЛЧИЛГААНААСАА НЭРЛЭВЭЛ?

Дуртай зар сурталчилгаа мэдээж олон байгаа, гэхдээ тэр дундаас уг гурван зар суртачилгааг онцлохыг хүслээ.


Apple Home Pod - Welcome Home -2018

1984 Apple's Macintosh - 2012

Volkswagen "The Force"- 2013

Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.


Ярилцлага бэлтгэсэн: Noni

Гэрэл зурагчин: Л.Буд

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page