“Marketing Mavericks”-ын энэ дугаараараа та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн Төслийн менежер Т.Булганхишигтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. 2022 онд Монголын Маркетингийн Холбооноос зарлаж байсан Интерншип, Менторшип хөтөлбөрт хамрагдаж Вайрал Партнерс ХХК-ийн зөвлөх, Монголын Маркетингийн Холбооны удирдлагын багийн гишүүн С.Гантулга-ын ментийгээр сонгогдож байсан юм.
Өөрийнхөө гаргасан санааг бодит ажил болгон хэрэгжүүлээд, хийсэн ажлынхаа үр дүнг нь харах хамгийн гоё.
ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?
Би өөрийнхөө сонгосон мэргэжлийг хязгаар нь үл харагдах гүн гүнзгий далай гэж боддог. Далайн гүнд орохгүй бол далай дотор юу байгааг шууд хараад хэлж чадахгүйтэй л адил. Маркетингийн мэргэжил амархан гэж ярьдаг хүмүүсийг би цөөнгүй сонсож байсан. Ажиллаж үзээд уг мэргэжлийн юу нь хэцүү юу нь гоё вэ гэдгийг, мэргэжлээсээ мэдэрдэг тэр гоё мэдрэмжүүдийг мэдэрсэн. Хамгийн сайн маркетер хамгийн сайн судлаач байдаг юм болов уу гэж боддог. Тухайн төслийнхөө асуудлыг нь судалж эхлээд ажил маань үр дүнтэй байсан уу үгүй юу гэдгийг судлаад дуусдаг. Тэхээр тэр хугацаанд болж өрнөж буй бүхий л зүйлийг бид судалдаг.
МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН ЧИНЬ ЮУ ВЭ?
Арван жилдээ бол би хэзээ ч маркетер болно гэж төсөөлөөгүй явсан. Үнэндээ яг ийм мэргэжил байдаг үгүйг ч мэддэггүй байсан. Миний чин хүсэл бол урлагийн хүн болох байсан ч эцэст нь маркетер болсон доо хэхэ (Инээв) Тухайн үед хүмүүс нягтлан эсвэл эдийн засагч бол гэж их хэлнэ. Гэхдээ хувь хүн маань тэдгээр мэргэжилд огт тохирох хүн биш гэдгээ хэнээс ч илүү мэдэж байсан болохоор маркетингийн мэргэжлийг сонгосон. Яагаад гэвэл тухайн үед маркетингийн хичээлүүд бусад хичээлүүдээсээ үнэхээр сонирхолтой, уйдах завгүй л байдаг байсан. Өгч байгаа бие даалтууд нь хүртэл яг өөрийн сэтгэмжээр хийх, хэн нэгний үзэл бодолд баригдахгүйгээр маш гоё чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог байсан тиймдээ ч энэ мэргэжлийг илүү их сонирхож, судалж сонгосон юм. Ирээдүйд би яг л ингэж уйдах ч завгүй олон юмыг нэг зэрэг хийж явах юм байна даа гэж төсөөлдөг байсан яг л тийм байсан даа хэхэ (инээв)
Маркетингийн мэргэжил маань үргэлж шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгддөг, хэзээ ч хуучирна гэж байдаггүй болохоор үүнтэй зэрэгцээд өөрийгөө үргэлж хөгжүүлэх боломжууд бий болгодог нь энэхүү мэргэжлээ сонгох шалтгаан болсон.
ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?
Тухайн ажлынхаа асуудлын мөн чанарыг таньж ойлгох, шийдэл олох, хийсэн ажлынхаа үр дүнг харах. Мөн хамт олны уур амьсгал хамгийн чухал нөлөөтэй санагддаг.
ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Бүх ажлуудаа төлөвлөхөөс л ажил эхэлдэг дээ. Цаасан дээр нэг бүрчлэн бичээд юу хийх ёстойгоо бүгдийг нь сайхан харж байгаад л ажлуудаа хийж эхэлнэ. Цаасан дээр бичих үед миний анхаарал хамгийн ихээр төвлөрдөг болохоор бичихгүй л бол нэг болж өгдөггүй. Мэдээж ажлуудаа төлөвлөж дууссаны дараагаар судална, санаагаа хөгжүүлнэ бас дахин төлөвлөнө дахиад судална дахиад хөгжүүлнэ хэхэ (инээв)
ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?
Би өөрөө урлагт их хайртай. Урлагийн салбар мэдрэмж их шаарддаг юм шиг санагддаг л даа. Монголын урлагийг дэлхийд гаргасан төсөл хийх юмсан л гэж боддог доо хэхэ.
2022: Зөвлөлдөж Шийдье
ВАЙРАЛТАЙ АНХ ТАНИЛЦСАН СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Вайралтай танилцсан анхны сэтгэгдэл гэвэл үнэхээр завгүй мөртлөө маш дулаахан, тухтай мэдрэмж авсан. Завгүй хүмүүс намайг угтаж авсан ч намайг халуун дотноор угтан авсан нь маш гоё байсан.
2022: Нүүдэлчин Дэлхийн Соёлын Фестиваль
ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ/ИЛЭРХИЙЛБЭЛ?
Хурд, Сорилт, Эерэг харилцаа.
Шантаршгүй, тууштай байдал нь амжилтад хүргэх чухал зан чанар гэж боддог.
ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ВЭ?
Хурдтай байх хэрэгтэй. Олон төсөл, олон ажлууд орж ирж байгаа тэр болгонд өөрийгөө сориод, сорилт бүртээ өөрийгөө ялан дийлээд тэмцэж үлдэх нь чухал байх. Шантаршгүй, тууштай байдал нь хүнийг амжилтад хүргэх зан чанар гэж боддог. Санаачилга, хурд, төлөвлөх чадвар, тууштай байдал хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
2023: “Чи Ганцаараа Биш - Бүү нуугаарай, Бүү нуугдаарай!!!”
2023: UNDP- ХОБОМ
ШИНЭ СОРГОГ САНААГ ХААНААС ХАЙЖ ОЛДОГ ВЭ?
Манай ажлын маань онцлог их сонин л доо. Яагаад гэхээр ажлын цаг дууссан ч санаа гэдэг зүйл ажлын цагтайгаа хамт дуусдаггүй юм шиг санагддаг. /хэхэ инээв/ Магадгүй энийг хамт дуусгаж сурах хэрэгтэй байх л даа. Гадуур явж байхдаа шинэ соргог зүйл олж харвал яагаад ч юм энийг нээрээ ингэж болох юм, тэгж хөгжүүлж болох юм, хэрэглэгчдийг бас өөрийн эрхгүй анзаарна. Юуг хамгийн их үзэж байна, ямар төрлийн контентууд тренд болж байна гэх мэтээр анзаардаг л даа. Үүнээс гадна гаднын трендийг их судална. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ үзэж байгаа маань эргээд ажилд хэрэг болдог нь санаагаа хөгжүүлэхэд их дөхөм байдаг. Яг ажил биш гэж бодоод санаагаа хөгжүүлбэл тархи хүртэл арай өөрөөр сэтгэж эхэлдэг хэхэ. Эцэст нь тэр санаа маань гол асуудалтайгаа яаж уялдаж байгаа билээ? Гол асуудлаа шийдэж чадах санаа мөн байсан эсэхийг эргэж нэг харна. Хэрэв үгүй бол ахиад судалгаа, хөгжүүлэлт хийнэ дээ.
АНХНЫ ТӨСЛӨӨ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ҮЕИЙН ДАРААХ СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ?
Одоогоор хамгийн хайртай ажил гэвэл UNICEF-тэй хамтарч ажиллаж байсан кампанит ажил юм даа. Нэг ажил дуусах үед дараагийн ажлаа хийх урам авах тэр мэдрэмж их гоё. Хамгийн анх өөрөө саналаа бэлдээд хүсэн байж авсан төсөл маань удахгүй дуусах гэж байна. Борлуулалт өсөж байгаа гэдэг мэдээг сонсох бас сайхан байдаг юм билээ. Мэдээж кампанит ажил ч бай жижиг хэмжээний төсөл ч бай дан ганц маркетингийн менежер байгаад амжилттай болдог зүйл биш. Энэ бол багийн ажил. Хэчнээн сайн санаа байгаад гүйцэтгэл муу бол тэгээд л хэцүү шүү дээ. Энэ том ажлын ард багаараа гарч байгаадаа үнэхээр баяртай байна.
ТА ӨӨРИЙН ДУРТАЙ 3 ЗАР СУРТАЛЧИЛГААГ НЭРЛЭВЭЛ?
Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Comments