top of page

Marketing Mavericks: Вайрал Контент ХХК-ийн Ахлах төслийн Менежер С. Галхүү

Updated: Apr 25

Marketing Mavericks энэ удаагийн дугаараар та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн охин компани болох “Вайрал Контент” агентлагийн ахлах төслийн менежер С.Галхүүтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр салбартаа 3 жил ажиллаж байгаа залуу маркетер билээ. Түүний ажлын арга барилтай танилцацгаая.

ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?

Сонин содон өөр өөр төрлийн төслүүд орж ирдэг нь надад яг л өрсөлдөөнт тоглоом шиг санагддаг. Би өөрөө их задгай сэтгэх дуртай хүн л дээ, тиймдээ ч аливааг санаачилж сэдэх нь миний хувьд туйлын сонирхолтой санагддаг. Мөн чөлөөт цагаараа гадны сонирхолтой кино, контентыг маш их үздэг найруулагч, жүжигчний ажил их сонирхолтой санагддаг. Контент бүтээхэд бага ч гэсэн найруулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.

Хоёрдугаарт ажлынхаа үр дүнг харах хамгийн гоё. Хамгийн сүүлд “Bubbly” хийжүүлсэн усны маркетинг дээр ажилласан. Эргэн тойронд миний сурталчилгааг нь хийсэн бүтээгдэхүүнийг хүмүүс бариад явж байгааг хараад урамшин дотроо “Миний хийсэн ажил үр дүнтэй байна шүү дээ” гэж бодсон.


ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Маш их судалгаа, хайлт хийж ажлаа хобби гэж харж хийдэг. Заавал ажил гэж бодолгүйгээр сонирхолтой хийх нь бүтээлч, үр дүнтэй байх хамгийн том хөшүүрэг болдог. Шинэ соргог контент үзэж яаж хийх талаар суралцаж, өөрийгөө үргэлж шинэ санаагаар цэнэглэж ажилладаг.



АНХНЫ ТӨСЛӨӨ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ҮЕИЙН ДАРААХ СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ?

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн маркетингийн ажил байсан. Тус сургууль нь маш олон жилийн түүхтэй, амжилттай яваа төгсөгчтэй сургуулийг ХҮИС нэрээр таниулах мөн элсэлтийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийх маш том хариуцлага байсан. Анхны төсөл байсан учраас мэдэхгүй чадахгүй зүйл олон байлаа. Анхны контентоо хийх гэж ажил дээрээ хонон өнжин 10-аад драфт гаргаж байсан. Тухайн сургуулийн нүүр хуудсыг хөтөлж байсан болохоор ажлын бус цагаар ч лайк-г нь тоолоод л маш их догдолж хийж байсан. Түүний үр дүнд хийсэн контентууд маань их хандалт авч сургуулийн элсэлт ч сайжирсан. Гэхдээ удалгүй МУИС-ийн харьяа болчихсон. (инээв)



ТА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН ТӨСЛҮҮДЭЭСЭЭ ХАМГИЙН ДУРТАЙ БОЛОН ОНЦЛОХ ТӨСЛӨӨ ДУРДВАЛ?

Миний хийж байсан ажлууд дундаас хамгийн сонирхолтой нь “Гадны нөлөөгүй” гэх киноны маркетингийн ажил байсан. Өөр төсөл дээр ажиллаж байхад гэнэтийн байдлаар энэ ажил орж ирж байлаа. Би өөрөө кино урлагт дуртай болохоор киноны маркетинг хийх боломж олдсонд маш олзуурхаж хүлээн авч байсан. Киноны маркетинг дээр ажиллахад постер, мийм болон киноны хэсгийг сошиалд цацаж үзэгчдэд хүлээлт үүсгэдэг нь маш сонирхолтой. Тус салбарын маркетинг дээр ажиллаж үзсэний дараа улам гоё шинэлэг санаанууд ундарч гарч ирж байсан тул дахин энэ төрлийн ажил дээр ажилламаар байдаг.



ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?

“BLU”, “Kidult” гэх мэт хувцасны брэндүүдийн коллекцын зураг авалт их сонирхол татдаг. Бүтээгдэхүүнд тохирох моделио нарийн сонгох, зураг авах объектоо сонгож постерийн өгүүлэмж бэлтгэх нь үнэхээр бүтээлч байдал болон уран сэтгэмж шаардсан ажил шиг санагддаг. Мөн “Chadoyu” , “Tumurbaatar” гэх мундаг зурагчидтай хамтран концепт гаргаж, хамтарч ажиллахыг хүсдэг.



ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Bubbly-аас л авч байна даа /инээв/. Өөрийгөө зоригжуулж, урамшуулж байхыг боддог. Тэгж байж эрч хүчтэй байдаг. Мэдээж ажлын хамт олноо дурдахгүй байж болохгүй байх.



ВАЙРАЛТАЙ ТАНИЛЦСАН АНХНЫ СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦВАЛ?

Хамгийн анх ажлын оффис руу орж ирэхэд ханан дээрх постерууд их анхаарал татаж байсан. “Магадгүй би өөрийн гэсэн оффистой байсан бол яг ингэж тохижуулах байсан даа” гэж бодож байлаа. Бүх зүйл нь яг кинон дээр гардаг шиг санагдсан. Ажилд ороод бэлтгэсэн анхны саналаа сайн танилцуулаад “Би чадах юм байна” гэсэн урам зориг өөртөө өгсөн учраас цаашдаа илүү сайжирч, мэргэших тэмүүллийг олж авсан.



ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ?

Flash, Family, She


ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ВЭ?

Нээлттэй байх нь хамгийн том шалгуур гэж бодож байна. Хэдий угийн даруу төлөв, интроверт хүн байсан ч хүсэж байгаа зүйлээ хэлдэг, олон талын сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хүсэл тэмүүлэлтэй нээлттэй байж, хийх ажлаа төсөөлөн бодох чадвартай байх ёстой. Контент хийхийн тулд толгой дотроо ямар байх вэ? гэдгээ буулгаж, сцена бүрээ төсөөлөх хэрэгтэй шүү дээ. Энэ чадвар нь өөр контент үзэж, судалгаа хийснээр аяндаа л бий болчихдог.



ТА ШИНЭ СОРГОГ САНААГ ХААНААС ХАЙЖ ОЛДОГ ВЭ? ӨӨРИЙН ДУРТАЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ГУРВАН СУВАГ ЭСВЭЛ СУРТАЛЧИЛГААГАА/ НЭРЛЭВЭЛ?


Unsung Hero | Thai Life Insurance (2014)


Nike Japan's Air Max Day | Nike (2022)



The Amazing Spider Man 2 | Evian (2014)


Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцлага бэлтгэсэн: Noni

Гэрэл зурагчин: O.Бүрэнбаяр

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page