top of page

Marketing Mavericks: Вайрал Партнерс ХХК-ийн Ахлах төслийн Менежер Г.Дөлгөөн

Updated: Nov 19, 2023

“Marketing Mavericks”-ын энэ удаагийн дугаарт Ахлах менежер Г.Дөлгөөн оролцлоо.

Түүнийг бид Дөөеө гэж дууддаг. Тэрээр маркетингийн салбарт гурван жил ажиллаж байгаа залуу маркетер бөгөөд түүний ажилласан төслүүдийн 80 орчим хувь нь нийгэмд чиглэсэн ажлууд байдгаараа онцлог юм. Ингээд түүний ажлын нэг өдөр болон арга барилтай хамтдаа танилцъя.

ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?

Миний хувьд ажлынхаа бүх процесст дуртай. Тэдгээрийг нэрлэвэл:

Асуудлыг олж харах: Энэ хамгийн чухал нь. Гэхдээ агентлагт ажилладаг учир харилцагчийн өгсөн даалгавраас шалтгаалж түүн дотроос асуудлаа хайдаг.

Дараа нь агуулга концептоо бий болгох процесс: Олж харсан асуудлаа шийдвэрлэх энгийн, бүтээлч шийдэл олж авах процесс. Үүний ихэнх хувийг судалгааны ажил эзэлдэг.

Гүйцэтгэх процесс: Төлөвлөсөн төлөвлөөгүй олон асуудлууд гарч ирнэ. Энэ үеийг маркетер хүнийхээ ноён нуруугаар л давж гарна даа хэхэ (инээв)

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Судалгаа.

Маркетингийн концепт боловсруулах, санаа гаргахад байнгын судалгаа, хөгжүүлэлт хийх шаардлагатай байдаг. Төсөл рүү орохдоо өөрийн туршлага, таамаглалаа хойш нь тавиад зорилтот хэрэглэгчид маань энэ талаар юу гэж боддог бол?, Тэдний амьдралын туршлага нь ямар бол? гэж боддог. Ширээний судалгаа (Desk research) шаардлагатай бол анхдагч болон хоёрдогч судалгааны аргуудаар үзэж тарна даа.

Байнгын хөгжүүлэлт. Судалгаануудаас авсан санаа ердөө олсны үзүүрээс атгасан л гэсэн үг. Үүн дээрээ байнгын хөгжүүлэлт хийх хэрэгтэй байдаг. Дан ганц ажлын ширээний ард сууж байхдаа гэлтгүй харьж байхдаа, шүдээ угааж байхдаа ч хөгжүүлэлтээ хийж болдог. Мөн ажлынхантайгаа кофены завсарлага аваад, тэр байтугай лифтэнд ч тэдний санал бодлыг асууж хөгжүүлэлт хийж болдог. Анхны санаандаа хайртай байж болохгүй.

Нэг шөнийн бодол. “За энэ бараг болчихлоодоо” гэж бодсон санаа маань маргааш нь яг өчигдрийнх шигээ үр дүнтэй, “wow” гэмээр хэвээрээ байна уу? гэдгийг шалгадаг. Заримдаа “Ёоо, яаж бодож олов оо? Гэсэн санаа маань маргааш нь шал бүтэхгүй юм шиг санагдах үе бий.

ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?

Анх маркетингийн салбарт ажиллана гэж хүсэж мөрөөдөж тэмүүлээгүй байсан ч агентлагийн амьдралын хэв маяг надад сонирхолтой санагдсан. 3 жил ажиллахад дан ганц амьдралын хэв маяг таалагддаг байх хангалттай татагдах шалтгаан биш л дээ. Юу гэдгийг нь тодорхойлж чадахгүй ч нэг тийм ер бусын татагдах зүйл байдаг. Үүн дээр ажлын хамт олон маань бас их дээгүүр орж ирнэ хэхэ (инээв).

ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Эхлэл үед асуудлаас л олж авдаг даа хэхэ (Инээв). Маркетингийн ажил хийдэг болоод өөрийгөө илүү гярхай болсон гэж боддог. Асуудал олж хараад “Энийг нэг ингэчих юмсан” гэж боддог болсон. Төслүүдийнхээ ард гараад авдаг тэр мэдрэмжид хорогддог. Дундуураа шантрах үеүдэд тэр мэдрэмжийг ахиад авах хүсэл их нөлөөлдөг.

ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?

Миний хувьд гайхалтай концепт, санаа гэдэг нь төсөл болж хэрэгжихүйц концептыг хэлдэг гэж боддог. Зорилтот хүмүүс нь хамгийн их үр өгөөж хүртсэн, бодит шийдлийг санал болгосон төсөл л хийхийг хүсдэг. Сайн төсөл нэг удаагийнх хэзээ ч байдаггүй, олон жил хэрэгжиж жил ирэх тусам өргөжин тэлж чаддаг. Энэ бүхэнд олон нийтийн дэмжлэг, оролцоо их чухал байдаг. Тиймээс л сүүлийн үеийн маркетингийн ажлуудын нэг зорилго нь тэдний анхаарлыг татах, оролцоог нэмэгдүүлэх рүү чиглэж байгаа харагддаг.

ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ?

Гэр бүл, Хөгжих бас алдах боломж.

ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ВЭ?

Энэ үгийг хаа сайгүй сонсож байсан байх л даа. Гэхдээ хийх хүсэл тэмүүлэл, хандлага зэрэг зөөлөн ур чадварууд их чухал. Мөн хамт ажиллах хүмүүсээ гадаад хэлний чадвар болон асуудлыг шийдвэрлэх чадваруудаа хөгжүүлээсэй гэж хүсдэг. Hard skill-ийн хувьд “powerpoint” “word“ зэрэг хэрэглээний программууд дээр ажиллахаас гадна продакшн багтай хамтран ажилладаг учир фотошоп, эвлүүлэг, зураг авалтын талаар анхан шатны мэдлэгтэй байхад гэмгүй.

ШИНЭ СОРГОГ САНААГ ХААНААС ХАЙЖ ОЛДОГ ВЭ?

Өөрийн амьдралын туршлага, хэв маягаас гадна олон улсын туршлагаас шинэ санаагаа хайж олдог. Бусад хүмүүс юуг асуудал гэж хараад өөрийн соёлын юугаар нь дамжуулж шийдлээ санал болгож байна гэдэг их чухал. Шинэ контент, кампанит ажлуудыг харахдаа “Тэдэнд эхлээд ямар асуудал байсан бол?” “Тэд нар хаана боломж байгааг хараад энэ шийдлийг боловсруулсан бол?” гэж цаана байгаа арга барилыг нь бодвол их зүгээр.

АНХНЫ ТӨСЛӨӨ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ҮЕИЙН ДАРААХ СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ?

Миний анхны ажилласан төсөл маань ковидын үед нэг жил гаруй үргэлжилсэн. Хэцүү цаг үед ажиллаад төслийнхөө ард гарахдаа “Ямар ч байсан ингээд болдог юм байна, ард нь гараад дуусдаг юм байна” гэдэг тийм мэдрэмжийг авч байсан. Төсөл дээр ажиллах хамгийн гоё нь энэ юм даа. Яг л хэрчим шиг эхлэл, төгсгөлтэй. Нэг төслийн дундаж хугацаа нь 2-3 сар байдаг учир өөрийгөө аль нэг байгууллагын маркетингийн албанд орсон бол 3 жил тасралтгүй ажиллаж чадна гэж бодохгүй байна. Тиймээс Вайралыг сонгосон өөртөө, алдах боломжийг өгсөн Вайралдаа баярладаг даа.

ТА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН ТӨСЛҮҮДЭЭСЭЭ ХАМГИЙН ДУРТАЙ БОЛОН ОНЦЛОХ ТӨСЛӨӨ ДУРДВАЛ?

“2м2 хайр” буюу хөхүүл ээжийн өрөөний төслөө нэрлэмээр байна. Миний анхны төслүүдийн маань нэг. Яагаад гэвэл:

Нэгт. Энэ төсөл миний цаашдын карьераа сонгоход их нөлөөлсөн. Алдсан оносон зүйл маш ихтэй. Одоо бодоход харилцагч маань их хүлээцтэй байжээ л гэж боддог.

Хоёрт. Монгол улсад маань маш үр өгөөж өгөхүйц, нийгэмд байгаа асуудлыг сонгоод, шийдлийг санал болгосон төсөл болсон. Тийм ч учраас одоог хүртэл бидний санаачилсан монголын анхны хөхүүл ээжийн өрөөнөөс маань сэдэл санаа авч, олон байгууллага хөхүүл ээжийн өрөөтэй болж, зорилтот бүлэг маань үр өгөөжөө хүртэж байгаад баяртай байдаг.

ТА ӨӨРИЙН ДУРТАЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ 3 СУВГАА НЭРЛЭВЭЛ?

Nike - You Can't Stop Us (2020)

Ogilvy - Honduras - Morning After Island (2022)

Нийгмийн төсөл гэхээр Дөөеө ахлах хамгийн түрүүнд толгойнд буудаг. Тиймдээ ч таны ажлын арга барилтай танилцах маш сонирхолтой байлаа танд баярлалаа. Таны цаашдын ажилд Viral Week-н зүгээс амжилт хүсэж байна.


Ярилцлага бэлтгэсэн: Noni

Гэрэл зурагчин: O.Бүрэнбаяр

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page