Энэ удаагийн дугаараар та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн охин компани болох “Пиксель” студийн продакшн багийн ахлах, видео графикч О.Бүрэнбаяр-тай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр салбартаа гурван жил ажиллаж байгаа залуу мэргэжилтэн билээ. Түүний ажлын арга барилтай танилцацгаая.
ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?
Нэг зүйлдээ баригдалгүй олон төрлийн сонирхолтой, бүтээлч контент үйлдвэрлэдэг нь хөгжих боломж олгодог. Тэр нь дурламаар санагддаг. Үзсэн кино, харсан зүйлээсээ энийг яаж хийсэн юм бол, энэ гэрлийг нь хэрхэн тавьсан юм бол гэж бодож, дараа нь өөрөө тухайн техникийг ашиглан туршиж үзэх боломж гардаг нь сонирхолтой байдаг.
ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Би өөрөө их зарчимч хүн болохоор аливаа ажлыг залхуурч хагас дутуу хийлгүй нягт нямбай хийхийг илүүд үздэг. Тухайн өдрийн ажлаа эхлүүлэхээсээ өмнө сайн төлөвлөж байгаад хийвэл илүү үр дүнтэй байдаг.
ТАНЫ ХАМГИЙН АНХ БИЕ ДААН ЭСВЭЛ ГАР БИЕ ОРОЛЦОН АЖИЛЛАЖ БАЙСАН БҮТЭЭЛ ЯМАР БҮТЭЭЛ БАЙСАН БЭ?
Миний хамгийн анхны зураг авалт бол “Сайн Брэнд”, эвлүүлгийн ажлаас гэвэл Мобиком-н “Бэлэгтэй карт” сурталчилгааны ажлуудыг нэрлэнэ.. Хамгийн сүүлийн үеийн төсөл гэвэл Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн 3D Анимейшин дээр ажилласан.
ТА АЖИЛЛАХ ЭРЧ ХҮЧ, ЭНЕРГИЭ ХААНААС АВЧ, НӨХӨЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
Өөрийн хийсэн ажлуудаа телевиз болон цахим сувгуудаар харах нь надад маш их эрч хүч, урам зориг өгдөг. Нэг контент бүтэх гэж маш олон процесс дамждаг шүү дээ. Тэр болгоныг өөрөө цогцлоогоод дараа нь бэлэн болсон бүтээлээ харах нь маш их энерги өгч цаашид чанартай контент бүтээх хүсэл төрүүлдэг.
ТА ШИНЭЭР ЯМАР ТӨРЛИЙН КОНТЕНТ ХИЙХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
Синематик зураг авалттай бүтээл хийхийг их хүсдэг. Аймшгийн контент болон агуулга сайтай богино хэмжээний кино хийх юмсан гэж бодож явдаг. А24-н кинонуудын зураг авалт болон хүргэх санаа нь таалагддаг. Тиймдээ ч тийм төрлийн богино хэмжээний кино хийж үзэхийг хүсдэг дээ.
ВАЙРАЛТАЙ ТАНИЛЦСАН АНХНЫ СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦВАЛ?
Ийм олон залуу ажилчидтай ийм бүтээлч газар байдаг байсан юм уу? гэж бодож байсан. Иймэрхүү мундаг, туршлагатай газарт дандаа л манай дээд үеийн ах эгч нар ажиллах нь элбэг байдаг шүү дээ. Үеийн залуучууд дунд орж ажиллаж эхлээд дотроо “Би ч бас мундаг байх ёстой юм байна” гэж бодож илүү шаргуу ажиллаж, ажлаа хурдан сурахыг хичээсэн. Энэ үед баг хамт олон маань надад их тус дэм болсон. (инээв)
ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ?
Оньсон, Солонгон, Арга билиг
ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ГЭЖ БОДДОГ ВЭ?
Өөрийгөө илэрхийлэх мөн нийтэч байх нь хамгийн эхэнд тавигдах чадвар гэж бодож байна. Учир нь энэ салбарт харилцан ойлголцож байж ажил урагштай явдаг. Өөрийн гэсэн хэв маягтай хүн Вайралд орж ирээд аливааг сурч мэдье гэхээс гадна энэ газрыг илүү сайжруулна, шинэчилнэ гэсэн бодолтой байвал сайн гэж би хувьдаа боддог. Юуны тулд залуу хүмүүсээр дүүрэн газар билээ? Хамтдаа хөгжиж, хөгжүүлэх нь чухал.
ТА ӨӨРИЙН ХАМГИЙН ДУРТАЙ 3 ЗАР СУРТАЛЧИЛГААНААСАА НЭРЛЭВЭЛ?
"MUGLER SPRING SUMMER 2021 PART 02 FILM" - 2021
"ADIDAS - BREAK FREE" - 2016
Freedom to Create | Artlist.io - 2020
Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцлага бэлтгэсэн: Noni
Comentários