top of page

Marketing Mavericks: "М банк"-ны контент маркетингийн мэргэжилтэн Б. Нинжмаа

Updated: Sep 26, 2023

Энэ удаагийн дугаараар бүтээлч контентуудаараа маркетингийн салбарынхныг төдийгүй олон нийтийн анхаарлыг мөн татаад байгаа M Bank-ны бүтээлч залуусын төлөөлөл, Контент маркетингийн мэргэжилтэн Б.Нинжмааг онцоллоо. Түүний ажил, амьдралын хэв маяг, хувь хүнтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.

Нэр: Б.Нинжмаа

Нас: 25

Мэргэжил: Бизнесийн менежмент

Одоо ажиллаж буй байгууллага: М Банк

Албан тушаал: Контент маркетингийн мэргэжилтэн

Ажил үүргийн онцлог: Маркетингийн харилцааны агуулга, мессеж тодорхойлох, тэдгээрийг контентын төрлүүдээр илэрхийлэх.

Сэтгүүлч: Та ажлын гараагаа анх хаанаас эхэлж байсан бэ? Тухайн ажлаас таны амьдралд одоог хүртэл хэрэг болдог ямар нэг ур чадварыг суралцаж авсан уу?


СЭЗИС-ийн 3-р курст байхдаа маркетингийн чиглэлээр Viral Agency-д ажиллах боломж олдоод анхны ажлаа эхлүүлж байсан. Өөр мэргэжлээр сурдаг байсан намайг маркетинг, зар сурталчилгаа, бүтээлч салбартай танилцуулж, мэргэжлээ хүртэл солиход хүргэсэн юм байна. Анхны харилцагч, анхны төсөл, анхны зохиол, анхны дизайн гээд анхны гэсэн бүгдийг нь Viral-с эхлүүлж, суралцсан болохоор үргэлж талархалтай байдаг.

Сэтгүүлч: Өөрийнхөө амьдралдаа хүрэхийг хүссэн амжилтаа хувиар үнэлбэл одоо тухайн амжилтынхаа хэдэн хувьд нь хүрсэн гэж бодож байна?


Амжилт гаргах гэхээсээ илүү амар, тайван сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг юм уу? Тэгэхийн тулд хийж байгаа ажилдаа дуртай, өөрөөрөө байх хэрэгтэй болдог. Одоогийн нөхцөл байдлаар бол өөрийгөө илүү танин мэдээд, юу хийвэл тэр зүйлдээ хүсэл эрмэлзэлтэй, жаргалтай байх вэ гэдгээ илүү ойлгоод л явж байна.


Сэтгүүлч: 30 нас хүрэхээсээ өмнө заавал хийх ёстой байгаа 3 зүйлээ нэрлэбэл:


Залуудаа утга учиргүй их ажиллаад, хөгшрөөд л хийе гэж боддог зүйлсийг залуудаа л хиймээр байдаг. Зөндөө их аялмаар байна, ажлын хажуугаар өөрийн сонирхлын дагуу side project эхлүүлчихмээр байна, бас яг өөрийн гэсэн бүтээл гаргахыг хүсэж байна.

Сэтгүүлч: Та нэг ажлыг дуусаад нөгөөх рүү нь ордог уу? Эсвэл Олон ажлыг зэрэг хийдэг үү?


Ажлын шаардлагаас шалтгаалаад аль аль тохиолдлоор нь ажиллах үе байдаг. Тухайн даалгавар нь их анхаарал төвлөрөл шаардаж байвал зөвхөн тэр ажилдаа л төвлөрөх, анхаарал бага зарцуулаад хийх боломжтой бол олон зэрэг ажлуудаа амжуулах байдлаар зохицуулдаг юм байна.

Сэтгүүлч: Тасралтгүй олон зүйл суралцах нь чухал уу? Нэг зүйл дээр төвлөрч, тэрэндээ мэргэжлийн байх нь чухал уу?


Тухайн хүний зорилго, хүсэл сонирхлоос л хамаарах байх даа. Хэрвээ зорилго нь тодорхой нэг зүйл бол зөвхөн түүндээ л анхаарал хандуулах нь чухал байх. Харин тодорхой биш, юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол олон зүйл туршиж үзээд тэр дундаасаа өөрт тохирох хамгийн сайн хувилбараа сонгоод тэр зүйлдээ л илүү их цаг зарцуулах хэрэгтэй гэж бодож байна.

Сэтгүүлч: Та өөрийнхөө ямар амжилт, ололтоороо хамгаас илүү бахархдаг вэ?


Яаж ажиллавал илүү бүтээмжтэй байдаг, яаж сурвал илүү хурдан сурдаг, яаж судалгаа хийвэл илүү оновчтой илэрц олж чаддаг гэх мэт ямар нэгэн юмыг хийх арга барилаа олчихсон нь надад хамгийн чухал амжилт юм болов уу.



*Бидний хийж буй бичлэг бүрийн ард найдвартай, чадварлаг хамт олон үргэлж байдаг.








Сэтгүүлч: Та өмнөх алдаагаа давтахаас хэрхэн зайлсхийдэг вэ?

Яагаад алдсан шалтгаанаа сайн ойлгочихвол дахиж ижил төстэй алдаа гаргахгүй байж болдог.


Сэтгүүлч: Шинэ санаа гаргах, шинэ ажил эхлүүлэхэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?


Хамгийн түрүүнд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, тухайн зүйлдээ анхаарлаа хандуулах тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Дараа нь тухайн асуудал, нөхцөл байдлаа сайтар ойлгоод, мэдэхгүй зүйлсээ тодорхой болгосны дараа шинэ санаа гаргахтай холбоотой судалгаануудаа хийж эхэлнэ.




Сэтгүүлч: Та өглөөний хүн үү? Оройны хүн үү?


Биологийн цагаараа бол Лондон хавьцаа амьдрахад миний нойрны хэмнэлд тохирч байна. Нойроо л сайн авчихад тэр өдөр бүтээмжтэй болчихдог.




Сэтгүүлч: 5 жилийн дараа та хаана хүрсэн байх вэ?


Хүсэл сонирхлоо илүү нарийн тодорхойлчихсон, би илүү би болсон байна гэж найдаж байна.




Сэтгүүлч: Ярилцахад таатай байлаа. Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page