top of page

The Future of Creativity

Marketing Mavericks: JCDecaux Mongolia компанийн Борлуулалтын албаны Захирал Б. Санчо

“Marketing Mavericks” булангийн энэ удаагийн дугаараар JCDecaux Mongolia компанийн Борлуулалтын албаны Захирал Б. Санчо-той ярилцсан ярилцлагаа хүргэж байна. 


Та өөрийгөө товчхон танилцуулна уу.


Би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Компьютер программчлал, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийг Маркетинг мэргэжлээр тус тус дүүргэсэн. Санчо гэдэг хүн сайн дурын ажил хийх дуртай. Учир нь гэвэл сайн дурын ажлаар дамжуулан өөрийгөө нээсэн юм. Оюутан байхдаа хүний эрхийн байгууллага, хүчирхийллийн сан зэрэг байгууллагад ажиллан сургалтын төлбөрөө олж, цаашлаад Гэгээн Үндэс ТББ-ыг нээж хичээл заадаг байсан.

Түүнчлэн хөгжим сонсох дуртай, хөгжим сонирхдог учраас сонирхлоороо DJ хийж, Зөгий радио 107 хэмээх FM ажиллуулж байсан удаатай.




Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?


Дээр дурдсанчлан би DJ хийдэг байсан. Хөгжим сонсож, жингүйдсэн үедээ галзуу санаагаа бодож олдог. Миний хувийн философийн нэг нь “Be like a baby” гэх философи байдаг. Энэ үедээ би бүтээлч санаагаа олдог. Жишээ нь: Маркетинг гэж юу вэ гэдгийг мэдэхгүй мэт байснаар илүү задгай сэтгэдэг гэсэн үг.


Танай багийн бүтээлч байдалд нөлөөлдөг 3 хүчин зүйлийг нэрлээч?


Манай багийн 3 хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт, бидэнд дарга, цэргийн харилцаа байхгүй. Ингэснээр багийн уур амьсгал илүү нээлттэй, чөлөөтэй байдаг. Хоёрдугаарт, бид бие биеийнхээ ажлыг орлох чадвартай. Өөрөөр хэлбэл өөр өөрсдийн ажлаа хоорондоо ярилцаж, байхгүй гишүүнийхээ ажлыг бусад нь орлох чадвартай байдаг. Гуравдугаарт, бид хурал хийдэггүй. Эдгээр зүйлс нь манай багийн бүтээлч байдалд нөлөөлдөг юм болов уу гэж бодож байна.


Аливаа кампанит ажилд борлуулалт, маркетингийн хамтын ажиллагаа маш чухал. 

Тухайн кампанит ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд борлуулалт, маркетингийн багууд хоорондын уялдаа холбоог хэрхэн бий болгох вэ?


Аливаа кампанит ажилд борлуулалт талаас илүү хувийг эзэлдэг гэж боддог. Өөрөөр хэлбэл борлуулалтын дараа маркетинг гэсэн үг. Манай багийн хувьд хамтрагч байгууллагынхаа менежер болж ажиллахыг илүүд үздэг. Жишээлбэл, би Вайрал гэх компанийн менежер мэт ажилласнаар талууд илүү сайн ойлголцож, зөрчил бага гардаг. Борлуулалт болон маркетингийн хэлтэс хооронд зөрчилдөөн үргэлж үүсдэг гэж ярьдаг. Гэвч үнэндээ энэ нь зорилгоо буруу тодорхойлсноор үүсдэг. Тус тусдаа хэт том зорилго тавьснаар зөрчилдөөн үүснэ. Үүний оронд хоёр хэлтэс хамтдаа сууж, өлмийгөө өргөөд хүрэх зорилго тавих нь зүйтэй. 




Борлуулалтын өсөлтийг нэмэгдүүлэх, зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд ямар стратеги баримтлан ажиллаж байна вэ?


Стратеги гэдгийг хүмүүс маш том цар хүрээнд төсөөлж ойлгодог. Үнэндээ энэ нь танай компанийн эрхэм зорилгыг хэлдэг. Эрхэм зорилгодоо хүрэх арга зам нь стратеги. 


"Хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ жил бүр өөрчлөгдөхийн хэрээр борлуулалтын шинэ боломж, санаанууд гарч ирдэг. Эдгээр өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ? 

Манай компани олон улсын компани учраас цаг үеийн мэдээлэл, шинэ тренд болон бусад мэдээллийг компанийнхаа дотоод мэдээллийн сувгаас авдаг. Мөн нетворкинг хийж цаг үеийн мэдээллийн талаар ярилцах дуртай


Монголд JCDECAUX буюу гадаах самбар ашиглан хийгдсэн хамгийн сайн ямар кампанит ажил байсан бэ?


Хамгийн сайн гээд нэг кампанит ажлыг онцолж ярих их хэцүү. Учир нь бүх хамтрагч байгууллагуудын маань төслүүд сайн байдаг. 

Хаан банк-н санаачилсан “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” кампанит ажил 2019 оны JCDECAUX Awards INNOVATE CAMPAIGN OF THE MOMENT төрөлд ялалт байгуулж байсан.





Тантай ярилцахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье!


187 views0 comments

Comentarios


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page