top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

ClientHighlight #04: “АПУ“ компанийн брэнд менежер А. Ууганбилэг

Updated: May 22

#ClientHighlight-н шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар АПУ компанийн брэнд менежер А. Ууганбилэг бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриаг өрнүүллээ. Та бүхэн хүлээн авна уу.

Та өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу.


Намайг А. Ууганбилэг гэдэг. Эхнэр хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг. АПУ компанид 2018 оноос хойш архины брэнд менежерээр ажиллаж байна. "Super premium" чиглэлийн Чингис хаан, Шигүдэри, Velvet, Соёмбо, Elix гэсэн 5-н брэнд дээр ажилладаг.

Таны ажиллаж буй салбарын онцлогоос хамаарч маркетингийн арга хэрэгсэл, стратегиудыг тэс ондоо байдлаар тодорхойлох шаардлага гардаг байх. Энэ тухайгаа хуваалцаач.


Архины маркетингийн зах зээл өөрөө бусад маркетингийн чиглэлийг бодвол нэлээн хаалттай байдаг. Ямар нэгэн байдлаар телевиз олон нийтийн сүлжээгээр архи, согтууруулах ундааны сурталчилгаа хийж болохгүй. Тиймээс бид түлхүү эвент арга хэмжээгээр дамжуулан сурталчлахыг зорьдог. Жишээлбэл: Silence white, Playtime гэх мэт хөгжмийн фестиваль болон энд тэндхийн чуулган уулзалтууд дээр дэмжин хамтарч ажилладаг.


Мөн сошиал дээр дарк вишуал буюу архи, согтууруулах ундааг шууд харуулахгүйгээр соёлтой хэрэглээний мэдлэг олгосон контентуудыг түгээх маркетингийн арга ашигладаг. Тэр дундаа коктейлийн төрлийг онцолж, коктейль соёлыг бий болгох гээд ажиллаж байна.

АПУ компани 100 жилийн түүхтэй компани. Зах зээлийн нийгэм буюу 1990, 2000 оны эхэнд үед бүтээгдэхүүнээ борлуулахыг зорьж ажилладаг байсан бол одоо “Хариуцлагатай хэрэглэе” гэдэг талаас дуугарч эхэлсэн. Тэр ч утгаараа бидний хийж байгаа ажил маань дандаа хариуцлагатай хэрэглэе гэдгийг онцолж, түүн рүү чиглэсэн мэдлэг олгох контентууд хийж байна.

Хамгийн сүүлд хийсэн онцлох ажлаасаа танилцуулаач. Жишээ нь: “Гайхамшигт Жолооч” кампанит ажил.

АПУ компани өөрөө том бүтэцтэй учраас бид бүхэн компани дотроо бүтэц бүрээс тухайлбал маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хангамжийн алба, байгууллагын харилцааны алба гэх алба болгоноос хүмүүс оролцуулан “Хариуцлагатай хэрэглээ” гэдэг жижиг баг бүрдүүлсэн. Түүний хүрээнд бид хэд хэдэн ажлуудыг төлөвлөсний нэг нь “Гайхамшигт жолооч - Уусан бол жолоо барихгүй” гэдэг кампанит ажил юм. Яагаад эхлүүлсэн бэ? гэхээр Монгол улсад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих явдал их тохиолддог.