top of page

The Future of Creativity

Azbayar.O x Behind The Work


#BehindTheWork булангийн онцлох төслөөр Слава брэндийн “Славатай Алхъя Бүжиглэе Амталъя” кампанит ажлыг онцолж, тус төслийг ахлаж ажилласан Viral DC Agency-ийн ахлах менежер О.Азбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна

“Грийн групп” ХХК нь Хүнс үйлдвэрлэл, худалдаа, Барилга үйлдвэрлэл, Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд 1000 гаруй ажилтантайгаар дотоодын зах зээлд танигдсан хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, нэр бүхий төслүүдээр бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, бизнесийн салбарт өсөн нэмэгдэх үнэ цэнэ, эдийн засгийн үр өгөөж бий болгохыг зорин ажилладаг билээ.

VW:Хамгийн түрүүнд “Слава” брэндийн талаар танилцуулвал?


Азбаяр:Слава брэнд нь “Грийн групп” ХХК -ий оруулж ирдэг Оросын холбооны улсаас 5 төрлийн үр тариан бүтээгдэхүүн оруулж ирдэг. Үр тариагаар хязгаарлагдахгүйгээр тахиан махан бүтээгдэхүүн, давс, сахар, ургамлын тос гэх мэт 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг. Слава брэнд бол Грийн Групп ХХК-ийн хувьд хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн нэг юм.



Бид Слава брэндтэй хамтран 2023 оны 9, 10 дугаар сарын маркетингийн идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг “Алхъя, Бүжиглэе, Амталъя” уриа нь дор иргэдийг эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнд уриалах зорилготойгоор ажиллаж, уг төсөл маань хэрэгжиж эхэлсэн.


VW:Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь баг хамт олны хүч байдаг. Энэхүү төсөлд нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар баг ажилласан бэ?


Азбаяр:Viral DC Agency энэ төсөл дээр яг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Маркетингийн багаас О.Азбаяр, Б.Оюунжаргал, Б.Номин, Н.Ариунчимэг, Э.Онолмаа, Продакшн багаас Р.Амарсанаа, Н.Билгүүн болон Г.Түшиг гэсэн нийт 8 хүн тус кампанит ажлыг хэрэгжүүлж дуусгасан.







VW:Кампанит ажлын хувьд уриа үг хамгийн чухал байдаг. Зөв оновчтой уриа үг бол кампанит ажлын 50% гэж ярьдаг шүү дээ. Тус кампанит ажлын уриа үгийн талаар танилцуулвал?


Азбаяр:Тус кампанит ажил нь цус өтгөрөлтөөс сэргийлж өдөрт 30 минут алхаж амьдралынхаа наслалтыг 6 минутаар ихэсгэх, 5-с олон цаг суудаг бол дуртай дуугаа дуустал бүжиглэх, үр тариан бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалснаараа бусад төслүүдээсээ онцлогтой юм.






VW:Кампанит ажлын төлөөлөгч болох дуучин Эрдэнэчимэгийг яагаад сонгосон, яагаад энэ кампанит ажлыг төлөөлөхөд тохирно гэж үзсэн бэ?


Азбаяр:Бидний эхний чалленж бол олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тодорхой дүрийн эрэлд хамгийн түрүүнд гарсан . Хэт залуу биш, тухайн цаг үедээ алдаршиж буй гол нь хүн бүрд хүрч чадах дүрийн эрэлд гарахдаа дуучин Г.Эрдэнэчимэгийг сонгож, хамтран ажиллах болсон юм. Кампанит ажлын төлөөлөгч болгох хамтран ажиллах санал танилцуулахад дуучинд маань маш их таалагдсан. Слава брэндийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг байсан нь нүдээ олсон юм шиг л санагдсан.


VW: 9 болон 10 сард энэхүү кампанит ажил маань нэлээн амжилттай явлаа. Та бүхэн яг ямар стратеги ашиглан олон хүнд хүргэсэн бэ?

Азбаяр:Цус өтгөрөлтөөс сэргийлэх тухай контентыг түгээх нь эрүүл мэндийн амлалт өгсөн мессеж болох тул юуны түрүүнд бид хүнсний инженер болон хүний их эмч нараас зөвлөгөө авч хоол хүнсний жор болон дасгал хөдөлгөөний талаарх агуулгатай контент бүрд зөвлөгөөг тусгаж өгсөн юм. Жишээлбэл: Цус өтгөрөлтөөс сэргийлэх Славагийн 30 хоногийн жоронд үр тариан бүтээгдэхүүнийг ашигласан жорыг гаргасан бөгөөд үүндээ Хүнсний инженертэй хамтран 4 төрлийн ундааны жорыг боловсруулсан байдаг. Мөн хоолны жорыг бэлтгэхдээ мэргэжлийн тогоочтой хамтран 30 хоногийн хоолны календарийг бүтээсэн юм. Хүн бүрд зөв мэдээлэл түгээхийн тулд мэргэжилтнүүдтэй хамтарсан учраас олон нийтийн дунд буруу, худал зөвлөгөөг түгээгүй гэж хэлж болно.




ОЛОН НИЙТИЙН ДУНД БУРУУ ХУДАЛ ЗӨВЛӨГӨӨ ТҮГЭЭГҮЙ



Мөн энэхүү кампанит ажлаа аль болох олон хүнд хүргэж, аль болох олон хүнд бүтээгдэхүүнийхээ онцлог, давуу талыг таниулах, мөн хүмүүсийг цус өтгөрөлтөөс сэргийлэхийн тулд “Алхъя, Бүжиглэе, Амталъя” гэж уриалах байсан. Уриа үгийг маань сонсоход л хүмүүст ямар нэгэн хөдөлгөөн хийх, бүжиглэх сэдэл төрөх ёстой байсан учраас сүүлийн үеийн тренд болж байгаа ая нь дээр бүжиглэж, тэрхүү бичлэгээ сошиалд тавьснаар бусдыгаа “Алхъя, Бүжиглэе, Амталъя” гэж уриалах боломжийг бүрдүүлсэн.


VW:Түгээлтийн сувагаа хэрхэн тодорхойлсон бэ?


Азбаяр:Хамгийн их ажиллагаатай ажил бол түгээлтийн бодлого байсан. Зөв агуулгатай, чанартай контент бүтээгээд фейсбүүкээр цацах нь хангалтгүй. Тиймээс олон хүнд хүрч чадах нь хамгийн гол байсан учраас бид түгээлтийн суваг бүрээр өөрсдийн кампанит ажлыг түгээхийг зорьсон. Зорилгынхоо хүрээнд 100,000-с дээш дагагчтай олны танил инфлүенсэр, салбартаа тэргүүлэгч вэбсайт, олон нийтийн анхаарал болоод сонирхлыг татагч youtuber гэх мэт хүмүүстэй хамтран ажилласан. Мөн уламжлалт сувгууд болох телевизүүд, радио, гадаах сурталчилгааны самбаруудаар ашигласан юм. Хүний хамгийн их хэрэглэдэг сошиал суваг болон бусад уламжлалт сувгаар дамжуулан кампанит ажлаа улам том цар хүрээнд түгээсэн.

Нэг сар хагасын хугацаанд бид нийтдээ 75 контент бүтээсэн бөгөөд хамтран ажилласан олны танил алдартай хүмүүсийн контенттой нийлснээр 110 контентыг бүтээж чадсан байна. Энэ бол бага хугацаанд олон контент бүтээсэн тоондоо орох юм. Үндсэн гол сурталчилгааны видео зураг авалтыг 18 цаг хийж, 8 цагийн дотор гадаах самбарт өлгөгдөх постерыг хийсэн. Маш шахуу хуваарийн дагуу зураг авалт хийхдээ агуулга алдагдуулахгүй, дүрийг ядраахгүй байлгахын тулд маркетингийн багийнхан маш сайн төлөвлөгөө гаргасан бол продакшн багийн хувьд төлөвлөгөөний дагуу цаг алдалгүй чанартай, алдаагүй зураг авалт хийх тал дээр анхаарч ажилласан.


VW:Эцэст кампанит ажил нь та бүхний хувьд болон хамтран ажиллагч байгууллагын хувьд сэтгэл ханамжтай байж чадсан уу?


Азбаяр:Эцэст нь бид 1 сар хагасын хугацаанд 25-45 насныхныг хамруулсан кампанит ажлыг хийж чадсан бөгөөд 10,492,882+ давтагдсан тоогоор хүнд кампанит ажлаа хүргэж чадсан байна. Шахуу цагийн хуваарьтай, унтах ч завгүй, өөрсдийн ажилдаа чин сэтгэлээ зориулж ажилласан бөгөөд хамтран ажиллагч байгууллагаасаа сайшаалтай үр дүн хүртэж чадсан нь хамгийн том сэтгэл ханамж байв. Томоохон групптэй хамтрах нь нэг талаараа компанийн амжилт боловч нөгөө талаараа маш том хариуцлага тул хийж буй ажил бүрдээ анхаарлаа сулруулахгүйгээр ажилласнаар кампанит ажлаа амжилттай хааж чадсан билээ.


Энгийн бүтээгдэхүүнд маркетинг орж ирснээр сүнстэй, амьтай болж брэнд болж ирдэг….. гэж Грийн групп ХХК-ын Ерөнхий захирлын хэлсэн үгээр энэхүү яригаа өндөрлөе.









Tags:

4 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page