top of page

Marketing Mavericks: Вайрал Партнерс ХХК-ийн Төслийн Менежер Ц.Пүрэвцэрэн

Updated: Nov 30, 2023

Энэ дугаараараа та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн Төслийн менежер Ц.Пүрэвцэрэнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр залуу маркетер мөн Umodels загварын агентлагийн загвар өмсөгч билээ.


ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?

Бүтээлч байдал, шинийг санаачлах, хамтын ажиллагаа болон бизнесийн амжилтад бодитой нөлөө үзүүлэх боломжийг хослуулах нь хамгийн их таалагддаг. Хэрэглэгчийн зан төлвийг ойлгох, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өвөрмөц давуу талыг тэдэнд нийцүүлэх арга замыг хайж олох зэрэг сорилттой байнга тулгардаг. Гэхдээ сорилт гэхээс илүү шинэ зүйл сурах хөшүүрэг болдог. Би залуу үеийн төлөөлөл, байнга шинэ зүйл сурч өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ бидэнд үргэлж бий.

Мөн маркетингийн салбар нь хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологитой байнга холбоотой байх, маркетингийн шинэ суваг, арга техникт байнга суралцаж, дасан зохицохыг шаарддаг. Энэ нь намайг хийж буй ажилдаа идэвхтэй оролцож, урам зоригтой байлгаж, мэргэжлийн өсөлт, хөгжил дэвшлийг бий болгодог. Сайн төлөвлөгдсөн маркетингийн кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлж, бизнест үзүүлэх эерэг нөлөөллийг олж харсны үр дүнд бий болох амжилтын мэдрэмж үнэхээр өгөөжтэй.

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Маркетер хүний хувьд миний ажлын гол зарчим бол үйлчлүүлэгчид болон сонирхогч талуудын хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцүүлэх замаар

тэднийг ойлгож хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ ашиг тусыг үр дүнтэй хүргэхэд илүү анхаардаг. Үүний хүрээнд кампанит ажлын стратегиа тодорхойлж үнэ цэнийг бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлэх нь ажлын амин чухал үйл явдал байдаг.

Мөн кампанит ажлуудын үндсэн мессеж дээр ил тод нээлттэй байдал, шударга ёс, хэрэглэгчийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлыг хүндэтгэж хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг давхар баталгаажуулж ёс зүйн өндөр стандарт баримтлахыг хичээж ажилладаг.


Маркетинг гэдэг бол зар сурталчилгаа гэж ойлгохоос илүү маш өргөн хүрээний цогц ойлголт юм.

ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?

Миний хувийн зан чанар, сонирхолтой хамгийн их нийцэж байсан учраас энэ мэргэжлийг сонгосон. Маркетинг гэдэг бол зар сурталчилгаа гэж ойлгохоос илүү маш өргөн хүрээний цогц ойлголт юм. Зар сурталчилгаа бол ердөө л нэг хэсэг нь шүү дээ. Маркетингийн үр дүнгээс бизнесийн амжилт шууд хамаарч байдаг. Энэ салбар шинэлэг, цаанаасаа л сонирхол татдаг. Ид шидийн л санагддаг. /Инээв/

ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, сайн нойр. Энэ гурав бол бүтээмжид шууд нөлөөтэй байдаг.

ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?

Миний хувьд нийгмийн маркетингийн төсөл дээр илүү ажилладаг. Гэхдээ загварын салбартай холбоотой ажил орж ирээсэй гэж их хүсдэг. Мөн шинэ брэндингийн ажил бас сонирхолтой санагддаг. Яг л шинэ хүн өлгийдөн авч байгаа юм шиг л бүх зүйлийг нь шинээр бүтээнэ гэхээр сонирхол их татдаг.

ВАЙРАЛТАЙ АНХ ТАНИЛЦСАН СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Вайрал бол яг мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байгаа миний хамгийн анхны байгууллага байсан. Маш эрч хүчтэй, бүтээлч залуучуудаар дүүрэн газар байсан. Яг надтай адилхан залуучууд том төслүүдийг хариуцаад амжилттай хэрэгжүүлж байгааг нь хараад их биширч байсан.

ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ/ИЛЭРХИЙЛБЭЛ?

Эрч хүч, Найрсаг, Гэр бүл.

ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ВЭ?

Маш сайн төлөвлөх чадвартай, цагийн менежменттэй байх хэрэгтэй бусад зүйл яваандаа удирдлагууд маань зааж чиглүүлээд явчихдаг.


ТА ӨӨРИЙН ДУРТАЙ 3 ЗАР СУРТАЛЧИЛГААГАА НЭРЛЭВЭЛ?

Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцлага бэлтгэсэн: Noni




Comments


Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page