Viral Champions #01: Вайрал Партнерс ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Э.Дөлгөөн
Updated: May 30
“Viral Champions”-ийн эхний дугаараараа та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, Вайрал Медиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр бүтээлч салбарт сүүлийн 12 жил ажиллаж буй маркетер бөгөөд ажлынхаа хажуугаар сагсан бөмбөг болон туялзуур сэлэмний спортын мастер, шигшээ багийн тамирчин билээ. Э.Дөлгөөний ажлын арга барилтай танилцацгаая.

"Хийж байгаа бүх зүйлдээ л ажил мэт сэтгэлээ зориулдаг"

ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?
Бүтээлч салбарт ажиллах гол давуу тал бол бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн шинжтэй кампанит ажлууд, эвент арга хэмжээ зохион байгуулалт гээд байнгын өөр өөр төсөл, хэв маяг, мэдрэмж өөрчлөгдөж олон төрлийн байгууллагуудтай харилцдаг учраас тэр хэрээрээ суралцаж, хөгжиж олон талт мэдлэг мэдээллийг боловсруулан мэргэшдэг учраас энэ мэргэжилдээ хайргүй байхын аргагүй юм. Заримдаа бүр бирд мэт гоё мэдрэмжийг авдаг, энэ бүтээгдэхүүний зах зээлд таниулмаар байна, энэ арга хэмжээг гоё хиймээр байна, ийм өөрчлөлт хиймээр байна гээд л харилцагчдынхаа хүслийг бодит болгодог мэдрэмж гайхалтай.

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Цаг минутаар зах зээлийн орчин, нийгмийн болоод соёлын хөгжил хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед бид аливаа нэг хэлбэрт хязгаарлагдах эрхгүй гэж боддог.
Харилцагч болон захиалагч талынхаа байр сууринаас харж урт хугацааны харилцааг зорьдог.
Хийж чаддаг хүмүүсээр нь хийх зүйлсийг нь хийлгэж чанар болон хугацааг эрхэмлэдэг.
Puzzle эвлүүлэхдээ гаднах хүрээг нь түрүүлж хийдэг шиг ерөнхий зураглал төлөвлөгөөнд маш их ач холбогдол өгдөг.
Өгөгдсөн хугацаандаа үр дүнтэй ажиллах нь амьдралын бусад зүйлсийн баланс хэвийн байхад их тусалдаг.

ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?
Аливаад баригдмал байхыг хүсдэггүй, шинийг эрэлхийлэгч, сониуч зан байдал минь үүнд нөлөөлсөн байх. Анх маркетингийн мэргэжлийг сонгож байхад энэ салбарыг хүмүүс рекламаар л төсөөлж менежментийн л нэг хэсэг мэт ойлгодог байсан.
Харин одоо зах зээл тогтоогүй ч энэ олон давалгаанд үргэлжийн шинэчлэл дунд байнгын бэлэн байдалд маш олон салбар луу орж ажиллаж төсөл болгонтойгоо холбоотой судалгааны материал унших, олон талт мэдлэгийг бий болгодог учраас маркетингийн мэргэжлийг сонгосондоо баяртай байдаг.
Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй хийсвэр санааг зах зээлд амжилттай байршуулж ойлгуулах ухаан хэцүү ч гэсэн амттай л даа.

ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?
Ажил болоод бусад гэж ялг