Client Highlight #01: WWF "Хуванцаргүй хуралдъя" аяныг хэрэгжүүлэгч хамт олны төлөөлөл Г. Сэлэнгэ
Updated: May 16
Та бүхэнд “CLIENT HIGHLIGHT” гэх будаг нь ханхалсан шинэхэн булангийнхаа хамгийн эхний дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Тус булангаар бидэнтэй хамтран ажиллагч кампанит ажлын түншүүд болон байгууллагын ахлахуудтай ярилцаж тэдний мэдлэг, туршлагыг уншигч та бүхэндээ хуваалцах болно.

Эхний дугаарын зочноор "Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь газар"-н мэдээлэл харилцааны асуудал хариуцсан менежер Г. Сэлэнгэ гэх цоглог, эрч хүчтэй, чадварлаг эмэгтэй оролцсон бөгөөд түүнтэй өрнүүлсэн үнэтэй яриаг сийрүүлэн бичсэнийг минь уншигч та бүхэн хүлээн авна уу.
Өөрийгөө болон WWF компанийн тухай товчхон танилцуулна уу.
Намайг Г. Сэлэнгэ гэдэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь салбарт мэдээлэл, харилцааны асуудал хариуцсан менежерээр ажилладаг. Дэлхийн байгаль хамгаалах сан нь 1992 онд Монголд анхлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогоор үйл ажиллагаагаа явуулаад 31 жил өнгөрсөн байна.

Түүнчлэн 10 жилийн хүүхдүүдэд экологийн боловсролыг бага наснаас нь суулгаж, ирээдүйд байгальдаа ээлтэй амьдардаг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд нэлээн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Учир юу вэ гэхээр манай байгууллага 30-40н байгаль хамгаалах хүүхдийн клубтэй хамтарч ажилладаг бөгөөд нийт хүүхдийн тоо аль хэдийн 1000-ас даваад байна.

Зураг. Эко клуб
Та уншигчиддаа хандан “Хуванцаргүй хуралдъя” аяны талаар мэдээлэл өгөөч.

Ямарваа нэгэн хурал цуглаанд очихоор жижиг хэмжээтэй хуванцар савтай уснууд хүн болгоны өмнө тавьчихсан байдаг. Энэ нь эргээд ямар их хог хаягдал болдог вэ гэдгийг бид нар төдийлөн анхаарч боддоггүй. Гэтэл Дэлхийн хэмжээнд 9 % нь л дахин боловсруулагддаг гэсэн судалгаа гарсан. Энэ бол маш бага тоо. Тиймээс заавал энэ хуванцар савтай усыг ашиглахгүйгээр яаж энэ асуудлыг шийдэж болох вэ гэх шийдлийг нь л гаргаж өгсөн аян юм. Яах вэ? гэхээр “Та нар өөрсдийнхөө аягыг авч яваад хэрэглээч ээ” л гэсэн хүсэлтийг хүмүүст уламжилж, хүргэхийг зорьж байгаа юм.

Зураг. Хуванцаргүй хуралдъя аяны хүрээнд бүтээсэн постер

Зураг. "Аягандаа уулаа" үзэсгэлэнгийн бүтээл
Хуванцаргүй хуралдъя аяны хүрээнд бүтээсэн GIF
Хуванцаргүй хуралдъя аяныг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?
