top of page

Mongol Content #04: Видео графикч, Сэтгүүлч хайж байна, Б.Ариунбилэг

Updated: Jun 16, 2023

#Viralweek энэ удаа Видео графикч, Сэтгүүлч хайж буй #Mongolcontent-г онцоллоо. #Viraltalent


Албан тушаал: Videographer, Journalist.

Оффис байршил: Монгол контент оффис, MPM цогцолбор

Машины зогсоол: Дунд зэрэг


Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Агентлагийн албаны захирал Б.Ариунбилэг


Монгол Контент компанид ажиллах Видео графикч, Сэтгүүлчийн ажил үүрэг юу вэ? Тэднээс хүсч буй ур чадваруудаа тодорхойлбол?

Бидний багтаа авахаар хайж буй мэргэжилтнүүд маань маркетингийн зөвлөх үйлчилгээний хүрээнд контент хөгжүүлэлт дээр ажиллана. Бид ихэвчлэн олон улсын байгууллагын бүтээлч төслүүд дээр ажилладаг бөгөөд контентоор дамжуулан хүмүүст мэдээлэл өгөх, хүмүүсийн мэдлэг хандлага, дадлыг өөрчлөхөд чиглэсэн нийгмийн төслүүд дээр ажилладаг. Ийм төслүүд дээр ажиллах учир манай багт нэгдэх шинэ хүмүүс маань бүтээлч, аливааг өөр өнцгөөс нь хардаг байгаасай гэж хүсч байна. Хандлага мөн чухал тиймээс өсөх сэтгэлгээтэй байгаасай гэж хүсч байна.


Та хамт олныхоо дотоод уур амьсгалын талаар ярьж өгөөч. Багаа ямар хүмүүсээр бүрдүүлэхийг хичээдэг вэ?

Контентийн компани болохоор байгууллагын уур амьсгал чөлөөтэй байдаг. Байгууллагын соёл, ёсзүй сайн. Бид контентийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг учир ялгаатай мэргэжил, ажлын байруудаар хамт олноо бүрдүүлдэг. Тухайлбал, Зураач, Зураглаач, Видео графикч, График дизайнер, Сэтгүүлч, Маркетингийн мэргэжилтэн, Төслийн мэргэжилтэн, IT инженер, Системийн инженер гэх мэт бүтээлч залуучуудтай. Манай компаний хамгийн залуу ажилтан маань 20 настай. Баг хамт олны уур амьсгал нээлттэй, нөхөрсөг, тусархуу. Өөр өөр салбарын мэргэжилтнүүд нэг дор цугларсан бүтээлч хамт олон.


Монгол контент компанийг сонгох шалтгаануудаас нэрлээч, бусдаас юугаараа онцлог вэ?

Байгууллагын соёл болон бизнесийн үйл ажиллагаагаараа онцлогтой гэж боддог. Монгол Контент компани нь дижитал контентийн чиглэлээр тасралтгүй 18 жил үйл ажиллагаа явуулж байна. Бид хэвлэл мэдээлэл, маркетингийн зөвлөх үйлчилгээ, дүрийн бизнес, эвент менежмент, мэдээллийн технологи, дуу хөгжмийн салбар гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Контент хөгжүүлэлтийн чиглэлд ажилладаг учир технологийн шинэчлэлд нийцүүлэн хурдацтайгаар ажиллах, хэрэглэгч харилцагчиддаа үргэлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохыг эрмэлзэн ажилладаг. Хувь хүний хувьд сурч хөгжих боломж их байдаг.


Дотоод сургалт, тэмцээн, ажилтнуудад зориулсан үйл ажиллагааны тухай хуваалцаач. (Team building retreat)

Групп компаний хэмжээнд нэгдсэн дотоод сургалт, соёлын сургалтуудыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг. Шинэ ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалтууд мөн тогтмол хийгддэг.

Монгол Контент компаний хувьд дотооддоо сар бүр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнд: спортын тэмцээнүүд, холбоочдын баяр, шинэ жил гэх мэт ажилтнууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Ажилтнууд шинийг суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор сонирхлын community клубүүдэд хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал, Mobitalk, Toastmaster club, Mocus media, Engineering community, English community, Mental health community, HIPO Mentorship program, Hiking club, My f*ktap stories гэх мэт.


Монгол контент компанийн хамгийн амжилттай, онцлох маркетингийн ажлаа танилцуулбал

Боловсролын цахим шилжилтэнд хувь нэмрээ оруулж буй нийгэм рүү чиглэсэн төсөл гэдгээр нь Интерактив контент хөгжүүлэх төслийг онцолмоор байна.

Ковидын үеэр бид НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, ЮНЕСКО болон Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтарч дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж цахим сургалтын контент буюу хичээлийг хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг нь дэмжсэн интерактив хэлбэрээр хөгжүүлж хүргэсэн. Интерактив хичээл бүрийг монгол, казах, тува, дохионы хэлний сонголттой хүргэхээс гадна харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан жишиг хичээлийг бэлтгэсэн нь үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент болж байсан юм. Энэ төсөл маань одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Монгол улсын бүх сургуулийн сурагчид өдөр тутамдаа ашиглаад явж байгааг харахад баяртай байдаг.


Та бүхний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай багийн хувьд байгууллагуудтай хамтран контент хөгжүүлэх төслүүд дээр ажилладаг. Төслийн хугацаа, хийх ажлууд маань тодорхой төлөвлөгөөтэй байдаг. Ихэнхи төслүүд маань багаар хамтран ажилладаг учир өглөө ирээд төслийн багийн хурал, brainstorming, хэлэлцүүлгийг хийж эхлэх нь их. Хурлын дараагаар багийн гишүүн бүр өөрсдийн хариуцсан контент хөгжүүлэх ажлыг хийдэг. Бизнесийн онцлогоос хамааран харилцагч байгууллагатай хийх уулзалтууд өдөр тутамдаа их байдаг.


Оффисынхоо гадна байршил болон дотоод тохижилтын талаар онцлох зүйлсийг нэрлэвэл?

Оффисын дотоод тохижилтын хувьд Мобиком групп компанийн бизнесийн газар нэгжүүд нь МПМ оффис дотроо тус тусдаа өөр давхруудад байрладаг. Мөн дундын оффис хэсэгтэй бөгөөд групп компаний ажилтан бүр энэ хэсэгт ажиллах нь нээлттэй. Дундын оффис нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, ажилтан хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг давуу талтай байдаг.

Байгууллагын бас нэг гоё онцлог зүйл нь байгууллагаас ажилтнуудынхаа сэтгэлзүй болон биеийн эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор компаний Эмч болон Сэтгэлзүйчтэй. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээний өрөөг байгуулсан. Ингэснээр ажилтнууд заавал чөлөө авч эмнэлэг явахгүйгээр цагийн тариа, дусал, боолт хийлгэх гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг оффис дээрээс авах боломжтой болсон.

Ажилтнуудынхаа сэтгэлзүйн асуудлыг чухалчилж, байгууллагын сэтгэлзүйч, сэтгэл засалчийг тусгайлан ажиллуулдаг. Ингэснээр ажилтан ажлын байран дээрээ сэтгэлзүйн зөвлөгөө авч, нийгэм орчин, стресс бухимдлаас үүдэлтэй сэтгэлзүйн асуудлуудаа шийдвэрлэх боломжтой.

Манай оффис хөхүүл эх болон хүүхдийн өрөөтэй. Хөхүүл ээжүүд болон ажилтны хүүхдүүд энэ өрөөг ашиглах бүрэн боломжтой.

Оффисын үндсэн хэсгээс гадна МПМ оффис дотор coffee shop-ууд, фитнес, дэлгүүр, банк, үсчин, make up, цэцгийн дэлгүүр гэх мэт хүний өдөр тутамд хэрэгтэй үйлчилгээний газрууд байдаг нь цаг хэмнэдэг.

Оффисын байршил маань хотын төвд А бүсэд байрладаг.


Монгол контент-д ажилласнаар тухай ажилтан ямар давуу тал, үр ашгийг хүртэх боломжтой вэ?

Цалин хөлсний хувьд үндсэн цалин нь суурь цалин болон ур чадварын цалин гэсэн 2 хэсгээс бүрддэг. Ур чадварын цалин тухайн ажилтнаас хамааралтайгаар өөрчлөгдөх боломжтой. Үндсэн цалингаас гадна байгууллагын дотоод benefit урамшууллууд байдаг. Тухайлбал, хагас жил тутам гүйцэтгэлийн үнэлгээнээс хамааран бонус буюу урамшуулалт цалин олгогддог.

Мөн Мобиком группын бүтээгдэхүүн үйлчилгээг 90% хөнгөлөлттэй үнээр авах, ажилтан бүрд сар бүр гар утасны хөнгөлөлт олгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, группын банк бус санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй шуурхай зээл олгох болон бусад нийгмийн халамжийн дэмжлэгүүдийг ажилтнууддаа олгодог. Тухайлбал ажилтан гэрлэлтээ батлуулах, бүл нэмж шинэ хүүхэдтэй болох үед байгууллагаас ажилтанд дэмжлэгүүдийг олгодог. Мөн групп компани дотроо сэлгэн ажиллах (rotation) боломж байдаг.


Оффистойгоо ойр байрлах хамгийн амттай хоолтой 3 газрыг нэрлээч.

MPM оффис дотроо 1, 4, 16 давхруудад хоолны газрууд байдаг. Оффисын ойролцоо гэвэл Shangri-La Mall: Ikigai restaurant, Vinotage Wine restaurant, Brussels Belgian Beer Café.


Гадна машины зогсоолын хүртээмж хэр вэ? Өдрийн хэдэн төгрөг байдаг вэ?

MPM оффисын зүүн талд Мобикомын ажилтнуудад зориулсан 60 орчим автомашины зогсоолтой. Оффисын урд хэсэгт гадаа болон дотор 400 гаруй автомашины зогсоолтой. Үнийн хувьд 1 цагийн 1000 төгрөг.


Ажлын цагийн хуваарь

Ажлын цагийн хуваарийн хувьд уян цагийн системийг нэвтрүүлээд нилээд хугацаа өнгөрсөн байна. Өглөө 7-10 цагийн хооронд ирэх цагаа ажилтан өөрөө сонгох боломжтой. Ирснээсээ хойш 8 цаг ажиллана. Мөн ажлын онцлогоос хамааран 7 хоногт 2 өдөр зайнаас ажиллах боломжтой.


Ажилд орох боломжтой хугацаа

Сонгон шалгаруулалт дуусчихвал ажлын байр нь бэлэн байгаа. Шууд ирээд ажиллахад бэлэн.


Дээрх байгууллагад ажиллахыг хүсвэл та тус линк дээр Viral Talent дарж форм бөглөөрэй. Мөн info@viral.mn хаяганд CV-гээ илгээх боломжтой. Баярлалаа






676 views

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.