Маркетингийн Менежер Хайж Байна #06: K Nail Sensation, Б.Халиун
Updated: Sep 11
#Viralweek энэ удаа Монголдоо ариун багаж хэрэглэдэг анхдагч хумс, гоо заслын салон болох “K Nail Sensation”-г онцоллоо.

K Nail Sensation компанид ажиллах маркетингийн менежер ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
Манай байгууллага нь гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг учир энэ талын мэдлэг туршлагатай, гоо зүйн өндөр мэдрэмжтэй бол давуу тал болно. Мөн манай байгууллагад маркетингийн менежерээр ажиллахад шаардагдах хамгийн чухал чадвар бол #Multitasking юм.
Та хамт олныхоо дотоод уур амьсгалын талаар ярьж өгөөч. Багаа ямар хүмүүсээр бүрдүүлэхийг хичээдэг вэ?
Манай компани гоо сайхны салбарт ажилладаг учир ихэвчлэн шинэ залуу боловсон хүчин болох залуу эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлдэг. Маш хурдтай, эерэг хамт олон бий.
K Nail гэхэд л хамгийн түрүүнд хүмүүсийн санаанд буудаг зүйлийн талаар дурдвал?
Мэдээж ариун багаж. Манай байгууллага ариун багажаар хэрэглэгчдэд үйлчилдэг Монголдоо анхдагч салон. Энэ нь B,C вирус болон бусад халдварт өвчин авах эрсдлээс сэргийлдэг.

K Nail Sensation-ы бусад байгууллагуудаас ялгарах давуу тал юу вэ?
Эмнэлгийн стандартаар ариутгасан ариун багаж
Оросын холбооны “Эми” брэндийн эко будгийн албан ёсны дистрибютер
“Эми" брэндийн будгууд харшил өгдөггүй тул жирэмсэн хүн ч будаж болно.

Байгууллагын дотоод сургалт, үйл ажиллагаа, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэгч хүчин зүйлсээс дурдвал?
“Эми” брэндийн албан ёсны дистрибютер гэдэг утгаараа Эмигээс бидэнд зориулж сургалт ордог бөгөөд бид онлайнаар оролцох боломжтой байдаг.

K nail-ийн хийж байсан онцлох маркетингийн сурталчилгааны ажил?
Манай байгууллагын хамгийн анх бүүм хийн гарч ирсэн сурталчилгаа бол яах аргагүй ариун багаж байсан. Манайх багажаа зүгээр нэг спирт хөвөнгөөр арчаад өнгөрөх биш шүдний эмнэлгүүдийн багажаа хэрхэн ариутгадаг, яг тэр стандартаар ариутгадаг.
Ажиллах ажлын ачаалал ямар байх вэ?
Үдээс хойш, амралтын өдөр, 7 хоногийн сүүлээр их ачаалалтай ажилладаг. Мөн үйлчилгээний байгууллага учир баяр наадмын үеэр бид илүү ачаалал өндөртэй байдаг. Байгууллагын шинэ жил гэх мэт хамт олноороо тэмдэглэж өнгөрүүлдэг тэмдэглэлт өдрүүдийг бид нэг бол баярын өмнө эсвэл дараа гэх мэтээр үйлчлүүлэгчийн ачаалал бага үеэр зохион байгуулдаг.
Ажиллах цагийн хуваарь
10:00-21:00
Оффисынхоо гадна байршил болон дотоод тохижилтын талаар онцлох зүйлсийг нэрлэвэл?
Манай байгууллагын оффис болон салон нэг байранд байрладаг учир ажилчид ажлын цагаар хол зам туулж 2 талд яваад байх шаардлагагүй, амар байдаг.

K Nail-д ажилласнаар тухайн ажилтан ямар давуу тал, үр ашгийг хүртэх боломжтой вэ?
Маркетингийн менежерийн цалинг бид бусад газруудтай харьцуулахад харьцангуй өндрөөр тогтоосон байгаа. Сард ажиллах өдрөөс хамаараад 1,800,000-3,600,000₮.
Оффистойгоо ойр байрлах хамгийн амттай хоолтой 3 газрыг нэрлээч.?
Замын эсрэг талд байрлах #California ресторан хэзээ ч орсон нэг амтаараа байдаг.

Машины зогсоолын хүртээмж хэр вэ?
Гадна талын зогсоол төлбөргүй. Ер нь Хэрлэн Плаза-н оффисуудын ажил аажуу эхэлдэг. Харин манай салон эрт нээдэг учир зогсоолын хүртээмж харьцангуй элбэг.
К Nail-д ажилд орох боломжтой хугацаа?
Бид шаардлагад нийцэх маркетингийн менежер байвал нэн яаралтай багтаа авахад бэлэн байна.

Утас: 7709-7011
Ажлын анкет явуулах имэйл: knailsensation@gmail.com
Хаяг: Сөүлийн гудамж, Хэрлэн Плаза, 1 давхар "K Nail Sensation"