Influencer Spotlight #01 Загвар өмсөгч, жүжигчин Х.Төгөлдөр
Updated: Apr 28
#InfluencerSpotlight булангаар нөлөөлөгчид, контент бүтээгчид, олны танил залуусыг урьж, тэдний амьдралын хэв маяг, хувь хүний итгэл үнэмшил болоод бусад сонирхолтой сэдвийн талаар ярилцан, уншигч та бүхэнд үлгэр дуурайлал авдаг хүнийхээ талаар илүүтэй мэдэх боломжийг олгох болно.

Эхний дугаарын салхийг хагалж "Яаралтай Тусламжийн Тасгийнхан" МОАУСК-р бидэнд багагүй танил болсон эмч, модель, жүжигчин Х. Төгөлдөр (Tugu) зочноор оролцон сонирхолтой яриа өрнүүллээ. #viralweek
Модель болохоос өмнө ямар ажил хийдэг байсан бэ, одоо хажуугаар нь ажил хийдэг үү?
АШУҮИС-н оюутан байхдаа хажуугаар нь модель хийж эхэлсэн. Одоогоор нарийн мэргэжил эзэмших болон АУ(Анагаах ухаан)-ний магистрын зэрэг горилж суралцаж байна.


Модель хийж эхлэхэд танд юу нөлөөлсөн бэ, юунаас урам зориг авсан бэ?
Моделийн хувьд анагаахын 5-р курсийн оюутан байхад газруудаас хамтран ажиллах санал ирж эхэлсэн. Тэр үед би олон жил сурна, надад нэмэлт орлого хэрэгтэй гэж боддог байсан болохоор саналуудад нь зөвшөөрөөд ажиллаж эхэлсэн. Хамгийн анх APU-н рекламын зураг авалтад орох уу гэж санал ирээд жижигхэн дүрд орж байсан. Зураг авалтын үеэр тэд нар надтай гэрээ хийх тухай тэр өдөртөө л ярилцаад цаашид тэднийхтэй хамтраад зураг авалтад ордог болсон. Тэгж байтал яваандаа “Mongol Model” агентлагаас над руу залгаж агентлагт орох уу гэж санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрч тэндхийн гэрээт модель болоод “Говь” гэх мэт том брэндүүдийн зураг авалтад орж эхлээд түүнээс хойш модель хийж эхэлсэн.

Моделиор ажиллаж эхлэхэд тэндхийн уур амьсгал, атмосфер нь их гоё санагдаж байсан. Дандаа гоё хүмүүстэй харьцана гэдэг нь их таалагддаг. Тийм болохоор түүнээсээ урамшаад үргэлжлүүлэн моделиор ажиллаад явахад ямар ч асуудал гараагүй. Цалин хөлс ч боломжийн нэмэлт орлого болж, сүүлдээ сургалтын төлбөрөө өөрөө төлдөг болсон.

Таны хийж байсан ажлууд дундаас хамгийн дуртай ажил нь юу байсан бэ? Яагаад?
Миний оролцсон хамгийн дуртай ажил бол Ufilm болон Nomadia pictures-ийн хамтран бүтээсэн “Яаралтай Тусламжийн Тасгийнхан” ОАК-г хэлнэ.

Учир нь энэхүү кино нь миний мэргэжлийн тухай буюу эмч нарын тухай өгүүлдэг. Тэр болгон эмч нарт өөрийн мэргэжлийн тухай кинонд, тэр дундаа гол дүрд тоглох боломж олдохгүй учир энэ кинонд тоглосон маань ховор тохиох явдал гэж боддог.
Тэгвэл та кино эсвэл номын дүр байсан бол өөрийгөө ямар дүртэй адилтгах вэ?
“Life is beautiful” киноны аавын дүр гэж бодож байна.


Киноны дүртэй болзохоор болбол ямар дүртэй болзох вэ?
“Thi