Influencer Spotlight #03 YouTuber Gremix (М. Ганбаяр)
Updated: May 23
Энэ 7 хоногийн #InfluencerSpotlight -аараа саяхан 900,000 дагагчтай болоод байгаа Youtuber Gremix-ийг урьж ярилцлаа. 900,000 дагагчтай болох замнал хаанаас эхэлсэн, ямар хүндрэл бэрхшээл тулгарсан талаар мөн шинэхэн youtuber-үүдэд өгсөн бяцхан боловч үнэтэй зөвлөгөөтэй нь танилцаарай.
Нэр: Г. Ганбаяр
Нас: 27
Мэргэжил: IT Инженер
YouTube Subscriptions: 900K
Instagram: 116K followers
Facebook: 364K followers

Анх хэзээнээс контент хийж эхэлсэн бэ? Яагаад контент хийж эхлэх болсон бэ?
2016 оноос эхлэн сонирхлоороо видео тоглоомын бичлэг оруулаад гоё байсан болохоор үргэлжлүүлээд хийж байсан. Тэрнээс өмнө янз бүрийн зүйлс youtube дээр оруулаад л байдаг тэгж оруулахаар мэдээж нээх их хүн үздэггүй. Дараа нь өөрийнхөө царайг гаргаад хийгээд үзвэл бас сонин байж магадгүй гэж бодоод эхэлж байсан.


Одоог хүртэл хийсэн контент, ажлуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?
Одоо хийж байгаа зүйл маань миний хобби. Хоббигоороо ажиллана гэдэг надад хэзээ унтах, хэдэн цагаас сэрэх огт хамаардаггүй. Үр дүн нь чухал болохоор заавал тийм гэсэн юманд баригдаад байдаггүй ээ. Хийж байгаа юм аа л гоё гаргаж, тэр нь олон хүнд хүрч чадаж байвал би өөрөө их сэтгэл хангалуун байдаг.

6 жил бичлэг хийх хугацаандаа 700 гаруй бичлэг оруулсан ба тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн бичлэг маань “Найз охинтой болсон нь” гээд VR тоглоом тоглосон бичлэг маань юм. Би ихэнхдээ өөрийнхөө өмнөх бичлэгийг үзэхээр ичээд байдаг ч тэр бичлэгээ үзэхээр инээд хүрээд их гоё байдаг. Тэр видеондоо аймар дуртай. (инээв)
Та кино эсвэл номын дүр байсан бол өөрийгөө ямар дүртэй адилтгах вэ?
Peter Parker. Гэхдээ супер хүчтэй Spider Man болохоос илүү хувь хүн талаасаа Peter Parker-тэй төстэй байж магадгүй. Гэнэт санаанд орж ирснээр нь л хэлчихлээ.


Киноны дүртэй болзохоор бол ямар дүртэй болзох вэ?
Lost in Translation- ний Charlotte-тэй болзмоор байдаг.