Influencer Spotlight #02 "Favway" уран бүтээлийн нэгдлийн контент бүтээгч, жүжигчин Ү.Ундрал
Updated: May 23
#InfluencerSpotlight -ын энэхүү дугаараар залуучуудын сайн мэдэх "Favway" уран бүтээлийн нэгдлийн контент бүтээгч, хүүхэд залуучуудын үлгэр дуурайлал болсон жүжигчин Ү. Ундралыг онцлон урьж оролцууллаа.

Контент(tiktok) бүтээж эхлэхээс өмнө ямар ажил хийдэг байсан бэ, одоо хажуугаар нь ажил(үндсэн) хийдэг үү?
СУИС-г төгсөөд Б. Номин (Жижгээ)-тэй хамт “Эмоци” продакшнд 1 жил ажиллаж байгаад өөрсдөө бие дааж бүтээлээ хийцгээе гээд гарж байсан. Түүнээс хойш 4-үүлээ нийлээд өөрсдийн контентоо үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор “Favway” дээрээ л төвлөрөөд ажиллаад явж байна.

Өөрийн контентоо хийж эхлэхэд танд юу нөлөөлсөн бэ, юунаас урам зориг авсан бэ?
Жүжигчний мэргэжлээр төгсөөд ажлын байранд гарна гэдэг их хэцүү. Яагаад гэвэл Улаанбаатарт ганцхан театр байдаг. Тийм болохоор миний хувьд хүний доор ажиллахаас илүү өөрсдөө эхнээсээ биеэ даагаад ажиллаж суръя гэсэн үүднээс контент хийж эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл дөрвөн биесээ дэмжээд явж байна.


Таны хийж байсан ажлууд (бүтээсэн дүр) дундаас хамгийн дуртай ажил нь юу байсан бэ? Яагаад?
Манай “Favway”-н “Love story” хамгийн гоё нь гэж боддог. Монтаж, зохиолоосоо авхуулаад бид нар ер нь бүх юм аа өөрсдөө хийдэг. “Love story”-ний хамгийн гол гоё нь юу байсан бэ? гэвэл бид дөрөв дөрвүүлээ энэ контент дотроо гол дүрүүд байсан. Яг бидний өөрсдийн бүтээл болохоор нөгөө хэдийнхээ бас өөрийнхөө орсон бичлэгээ эвлүүлэхэд хүртэл их урамтай байсан. Ер нь миний хамгийн хайртай контент маань.



Тэгвэл та кино эсвэл номын дүр байсан бол өөрийгөө ямар дүртэй адилтгах вэ?
“Friends” цувралын “Phoebe”, “Joey” хоёр гэж хэлмээр байна. Яг аль нэг нь гэхээсээ илүү энэ хоёр дүрийг нийлүүлбэл над шиг хүн болох байх гэж боддог.