top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Creative Five #03: Онцлох Таван Маркетингийн Кампанит Ажил

Updated: May 16

#Viralweek булангийн энэ долоо хоногийн ээлжит сонирхолтой кампанит ажлуудыг #CreativeFive - р хүлээн авна уу.


1. Adidas

Далайд хаягддаг хуванцар хог хаягдлын хор уршгийг хүмүүст сэрэмжлүүлэхийн тулд Adidas нь "Parley for the Oceans" байгаль орчин хамгаалах байгууллагатай нэгджээ. Австралийн ‘Australian Open’ теннисний тэмцээний үеэр далайн паркт дахин боловсруулсан материал ашиглан хөвдөг теннисний талбайг бүтээсэн. Энэхүү кампанит ажлын хамтрал нь Adidas-ын хуванцар агуулаагүй теннисний хувцасны шинэ коллекц дэх сурталчилгаа байснаараа онцлог юм.

Source: https://www.stirworld.com/see-news-adidas-and-parley-ocean-plastic-create-a-floating-tennis-court-in-australia


2. Би чиний дайсан биш

Их Британийн сайн үйлсийн байгууллага болох "Changing Faces" нь "Би чиний дайсан биш" уриан дор кампанит ажил эхлүүллээ. Тэд тус ажлаараа гаднах байдлаараа өөр байх нь нийгмийн олонх буюу "стандартад нийцсэн" царай төрхтэй хүмүүсээс ялгагдаж, гадуурхагдах үндэслэл болох ёсгүй гэдгийг илэрхийлж кампанит ажлын гол дүрүүдээр нүүрний гажигтай, өвөрмөц төрхтэй хүмүүсийг сонгон оролцуулсан бүтээлч ажил болсон аж.

Source: https://www.changingfaces.org.uk/get-involved/campaign-with-us/i-am-not-your-villian/


3. 3D-гээр хэвлэсэн бөөрөнхий махтай ажлын ярилцлага

IKEA Европ тивээр тус кампанит ажлаараа өндөр уран сэтгэмж, технологийн чадвар өндөртэй 150 шинэ ажилтан авах зорилготой. Ажлын ярилцлагандаа 3D-гээр хэвлэсэн, "махгүй бөөрөнхий мах"-аар үйлчилж шинэлэг сонирхолтой байдлаар хүний нөөцөө татжээ.

Source: https://about.ikea.com/en/newsroom/2022/01/31/ikea-invites-tech-talents-for-a-job-interview-over-3d-printed-meatballs


4. Disney Резидэнс

Дисней компани нь шүтэн бишрэгчдэдээ зориулж (Storyliving By Disney Community) өдөр болгон үлгэрийн оронд амьдрах мэдрэмжийг шинэ резидэнсээр дамжуулан хүргэхийг зорьсон нь энэхүү кампанит ажлын бүтээлч, онцлог чанар нь болжээ. Эхний хотхон нь "Cotino" нэрэн дор 1900 айл суух төлөвлөгөөтэйгөөр Калифорни мужийн Rancho Mirage-д Palm Springs-н ойролцоо үүсгэн байгуулагч Walt Disney-ийн амьдарч байсан газраас холгүй сүндэрлэхээр төлөвлөгдөж байгаа ажээ.

Source: https://www.storylivingbydisney.com/cotino/


5. Бидний Мэдэхгүй Монгол Бөхөн

"Дэлхийн байгаль хамгаалах сангаас" (WWF) тоо толгой нь хорогдоод байсан Монгол Бөхөндэйг уламжлалт маркетинг аргаар олны танил хүмүүсээс тусламж гуйн таниулах бус "Монгол бөхөндэйг" өөрийг нь инфлуенсэр болгон олонд мэдлэг мэдээллийг түгээсэн бүтээлч кампанит ажлыг зохион байгуулан явуулжээ. "@buhundei" нэрэн дор инстаграм хуудас нээж маш олон хандалтыг авч, нэг сарын хугцаанд 15K дагагчтай болж олон олон "fan art"-уудтай сошиал од болж чадсан байна. Давтагдсан тоогоор "WWF Mongolia" болон "@buhundei" хаягууд нь 3.3 сая үзэлт авч, энэхүү кампанит ажлын үр дүнд олон хүн туслахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн аж.

#БиднийМэдэхгүйМонголБөхөн

Source: https://mongolia.panda.org/our_work/mongol_bohon/

Facebook: WWF Mongolia

Instagram: @wwfmongolia

https://www.facebook.com/wwfmongolia/videos/244967403201919


Ирэх 7 хоногийн ажлуудаар уулзацгаая. Түр баяртай.

48 views0 comments