top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

CreativeFive #02: Онцлох таван маркетингийн кампанит ажил

Updated: May 5

Viralweek булангийн #CreativeFive ээлжит цувралаа хүлээн авна уу.


1. Газрын тос өмсөж үнэнийг харуулсан загвар өмсөгчид

The Woolmark компанийн хамгийн сүүлийн үеийн ажил болох "Чулуужсан түлш биш, Ноос өмс". Энэхүү кампанит ажил нь хүний гараар бүтсэн нийлэг хувцас үйлдвэрлэхэд 25 минут тутамд Олимпийн усан сангийн хэмжээний газрын тос шаардлагатай гэсэн цочирдом статистикийг харуулж, бид өөрчлөгдөж синтетик хувцсыг тайлж хаяна органик ноос өмсөхийг уриалж тус кампанит ажилд өвөрмөц байдлаар моделиудаа харуулжээ.


Source: https://www.woolmark.com/


2. Бүтээлч Samsung Galaxy-н дэлэгддэг кампани

Samsung-ийн Galaxy Z Flip 4 цувралын сурталчилгаа нь Бельги дэх автобусны зогсоолыг бүхэлд нь хувиргаж үйлчлүүлэгчдийг автобус хүлээх зуур сонирхолтой орчин үүсгэж харуулжээ. Зарим ердийн сандлуудыг XL replica ухаалаг утасны загвар шигээ болгож үйлчлүүлэгчдийг дэлгэж нээж суухыг уриалжээ.


Source: https://news.samsung.com/global/from-a-foldable-billboard-to-a-foldable-drone-show-creative-marketing-of-the-galaxy-foldable-phones-seen-across-the-world


3. Heineken-ний сурталчилгааны самбар нь шар айргаа хөргөдөг

Heineken-ний тус компани нарны эрчим хүчээр ажилладаг сурталчилгааны самбарыг онцолж доорх Riо-н Gávea дах Brewteco гэх маш алдартай баарны шар айрагны хөргөгчийг тус самбар нь эрчим хүч цахилгаанаар хангадгийг харуулж "Энэхүү сурталчилгааны самбар нь таны Heineken-г хөргөж байна" гэжээ.

Source: https://www.famouscampaigns.com/2022/09/heineken-billboard-cools-down-beers-using-solar-energy/


4. "Heinz" кетчупнээс загварын салбарт

Heinz хүнсний брэнд нь хэрэглэгдсэн хуучны бүтээгдэхүүн зардаг онлайн платформын компани болох Thredup-тай хамтарч 157 ширхэг загварын томоохон брэндүүдийн хувцсаар кетчупний толботой цөөн тоогоор хийгдсэн коллекц гаргажээ. Тухайн кампанит ажлын хамтрал болох шинэ хувцасны үйлдвэрлэл нь байгаль орчинд олон төрлийн хор уршгийг авчирдгийг онцолж амтат Heinz-тай хуучин хувцаснуудаар гангарч болох мэдэгдлийг хийжээ. "Толбо биш, зоримог илэрхийлэл."


Source: https://www.famouscampaigns.com/2022/09/heinz-leaves-their-mark-with-new-ketchup-stain-inspired-clothing-line/



5. Шинэ үеийн M bank

Монголын анхны Необанк болох "M Bank"-ний "Цаг нь ирлээ" кампанит ажлын хүрээнд орчин үед банкны үйлчилгээ авах нь хэцүү байх албагүй гэсэн санааг илэрхийлж үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэн шинэ үеийн харилцагчдын хэрэгцээг таньж, амьдралын хэв маягт тааруулан, бүрэн дижитал үйлчилгээг банкны салбар дээр ирэх шаардлагагүйгээр авч болно гэдгийг уг ажлаараа онцлон харуулжээ.



Source: https://m-bank.mn/

Facebook: M bank