top of page

CREATIVE LEADERS SUMMIT | The Future of Creativity сэдэвт чуулган зохион байгуулагдлаа

Writer's picture: Munkhtuya BatmunkhMunkhtuya Batmunkh

Updated: Dec 17, 2024



KMG Holding-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CREATIVE LEADERS SUMMIT 2024 амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн чуулган нь 2024 оны 11-р сарын 24-ний өдөр The Future of Creativity сэдвийн доор зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээний үеэр маркетингийн салбарын талентуудын ололт амжилт, чухал туршлагуудыг онцолж, бүтээлч салбарын сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, томоохон нөлөө үзүүлсэн үйл явдлуудыг хэлэлцлээ. Тус арга хэмжээнд KMG Holding-ийн мэргэжилтнүүд оролцож өөрсдийн ур чадвараа бодит ажил хэрэг, үр дүн болгосон туршлагуудаа хуваалцаад зогсохгүй өнгөрсөн оны дэлхийн трендүүд, цаашдын чиг хандлага зэрэг чухал сэдвүүдээр илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Мөн дэлхийн маркетингийн салбарын манлайлагчдын өнгөрсөн оны судалгааны тайланг нэгтгэн танилцуулж, салбарын цаашдын ирээдүйн чиг хандлагын талаарх төсөөллөө хэлэлцүүллээ. 




Онцлох эшлэлүүд


Lasso Production Company-ийн Захирал П.Амин-Эрдэнэ

“Манай хамт олон маш том үнэ цэнийг нийгэмд бий болгох боломжтой салбарт ажиллаж байна.” 

Viral Partners LLC-гийн ахлах менежер Т.Булганхишиг 

“Work smart, not hard” 

PXL Agency-гийн ахлах менежер Ц.Пүрэвцэрэн 

“Маркетингийн ирээдүй зөвхөн чиг хандлагын тухай биш бөгөөд энэ нь байнга хувьсан өөрчлөгдөж буй дижитал ертөнцөд тогтвортой харилцааг бий болгох явдал юм.” 

Viral Partners LLC-гийн ахлах менежер Э.Мөнхзаяа

“QUALITY IS NOT QUANTITY Тоо бол чанар биш, чадварлаг хүмүүс чанарыг бий болгодог.” 

SEA agency-гийн ахлах менежер Б.Номин 

“Сэтгэлд хүрэх контент | Амжилт дагуулах зар сурталчилгаа | Ирээдүйг бүтээх зөвлөх үйлчилгээ” 

Viral Partners LLC-гийн менежер З.Мөнхтамир 

"Хэрэглэгчид брэндүүдээс илүү утга учиртай үнэ цэнийг шаардаж, өөрсдийн худалдан авалтын хүчээр брэндүүдийг хэрхэн илэрч байгааг тодорхойлж байна." 

Lasso Production Company-ийн менежер Э.Мөнгөндуулга

“Маркетингийн баг болон борлуулалтын багийн хамтын ажиллагааг сайжруулснаар борлуулалтын хувь дунджаар 15%, бүтээмж 25%-аар нэмэгдэх боломжтой.” 


Чуулганы үр дүнд KMG Holding-ийн мэргэжилтнүүд 2025 онд бүтээлч салбарын цаашдын чиг хандлагын тухай өөрсдийн тал бүрийн өнцгөө хуваалцаж, тэдгээрийг хийж хэрэгжүүлэх ажлууддаа хэрхэн ухаалгаар тусгах талаар санал солилцлоо.







70 views0 comments

Opmerkingen


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page