top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Creative Five #01: Онцлох таван маркетингийн кампанит ажил

Updated: May 16

Viralweek редакцын сэтгүүлч Anar Zolzaya миний бие та бүхэнд 7 хоног бүр онцлох 5 кампанит ажлийг #CreativeFive цувралаар хүргэж байна.


1. МУЗЕЙ ДОТОР ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨ БАЙРШУУЛАВ

Шведийн "Fotografiska" музейд нэг шөнө хонож болох ойн цоорхой бүхий зочид буудлын өрөө бүтээжээ. "ForRest" хэмээх санаагаар зочдод байгалийг мэдрүүлж, ойн модон дунд авчрах нь энэхүү сурталчилгааны гол санаа байв. Тус өрөөнд (2500 SEK) буюу 815,000 мянган төгрөгөөр бүрэн үйлчилгээг авах боломжтой ажээ.


Source: Fotografiska Museum


2. LIDL СУПЕРМАРКЕТЫН ТАСГИЙГ ЗАГВАРЫН ТАЙЗ БОЛГОВ

Лидл супермаркет дунд эгнээгээ олон төрлийн хачин сонин дагалдах хэрэгсэл, хувцас, бүтээгдэхүүнээр дүүргэдэг билээ. Лондоны загварын долоо хоногоос санаа авч, Лидл худалдан авагчдын таалал болсон "Голын" (Middle of Lidle) эгнээгээ маш хөгжилтэйгөөр загварын шоу болгож танилцуулав.


3. NETFLIX-Н БОЛЗОХ ЗӨВЛӨГӨӨ

Netflix-н Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ганц бие хүмүүстээ зориулж "Сингл байх тийм ч муу зүйл биш. Joe Goldberg чиний Валентин байж болох байсан" сурталчилгааны ажил зохион байгуулжээ. Тэрээр Netflix-n алдарт "You" шоуны цуврал алуурчны дүр ажээ.



4. ИРЭЭДҮЙНХ НЬ ТӨЛӨӨ 15 МИНУТ

Лоринэт Сангийн дэмжлэгтэйгээр Whyze Agency, Азийн Сангийн хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд явагдаж буй "Үлгэрийн цаг" аян нь 0-5 насны хүүхдүүдийн эцэг эх рүү чиглэсэн, хүүхдийг төрсөн цагаас нь ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой бөгөөд “Үлгэрийн Цаг” олон нийтийн аян нь “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор явагдаж байна. Та https://www.15minut.mn хуудсаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.



5. NIVEA АРЬСНЫ ТАНСАГЛАЛ

Энгийн, чамин, бүтээлч сурталчилгаа


Миний эхний цувралыг уншсан та бүхэнд баярлалаа. Ирэх 7 хоногт илүү сонирхолтой кампанит ажлуудаар уулзацгаая.