Creative Five #06: Онцлох таван маркетингийн кампанит ажил
Updated: May 26
#Viralweek-н #Creativefive булангийн ээлжит дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт олон өнгөлөг, нууцлаг, бүтээлч маркетингийн ажлуудыг хуваалцсан бөгөөд тэр дундаас байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан бүтээлч ажлуудыг дэлхий нийтээрээ хийж байгаа нь сайшаалтай санагдсан юм. Та бүхэн хүлээн авна уу.
1. Их Британийн энгийн нэг гэрэлт цамхагуудыг шинэчлэн үзэсгэлэнтэй болгосон Hendrick’s- н маркетинг.
"Hendrick’s" компани нь алкохолны бүтээгдэхүүн дундаас "Жин" (Gin)-г онцлон гаргадаг бөгөөд цөөн тоогоор буюу "limited-release" үйлдвэрлэгдсэн шинэхэн жинээ танилцуулахдаа маркетингийн шинэ, сонирхолтой аргыг ашиглажээ. Өөрсдийн шинээр гаргаж буй жинийг тэнгис далайгаас сэдэвлэн "Hendrick’s Neptunia" гэж нэрлэсэн ба уг бүтээгдэхүүнээ танилцуулахдаа Их Британид орших гурван хуучин гэрэлт цамхгийг зурж, чимэглэн урлагийн бүтээл болгосон нь бүтээлч маркетинг болсон гэж салбартаа ихээхэн үнэлэгдсэн байна.



Source: https://www.hendricksgin.com/hendricks-neptunia/
2. Persil-н шинэ бохир тоглоом
Угаалгын нунтгийн брэнд болох "Persil" нь орчин үеийн хүүхдүүдийг гадаа гарч тоглохыг уриалсан кампанит ажил хийжээ. Тэд хүүхдүүдийн хөөцөлдөн тоглож буй үйл явдлыг маш сонирхолтой, бодитой бөгөөд басхүү бага зэргийн аймшгийн мэт хийцтэйгээр видео тоглоомын трейлер болгон цацжээ. Тус бичлэг нь эхлээд шинээр гарсан видео тоглоомын сурталчилгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх ч төгсгөлд нь зөвхөн бодит амьдрал дээр өөрийн биеэр гадаа гарч хөөцөлдөн тоглох нь хамгийн бодит мэдрэмжийг өгөх болно гэсэн санааг илэрхийлсэн байна.

Source: https://www.lsnglobal.com/news/article/28180/persil-creates-a-fake-video-game-to-get-kids-outdoors
3. Копенхаген хотын захиргааны бүтээлч анхааруулга
Дани улсын Копенхаген хотын захиргаа далайн түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан тус байгалийн ноцтой асуудлыг хүн төрөлхтөнд анхааруулах зорилгоор хот доторх олон нийтийн сандлуудыг өндөрлөж, "Бидний ирээдүйн сандал" гэсэн бичиг хаджээ. Хэрэв бид энэ асуудлын хүрээнд одооноос байгаль эх дэлхийгээ аврах ямар нэгэн үйлдэл хийхгүй бол усны түвшин ихсэж үер болох нь бидний амьдралын өдөр тутмын хэсэг болох эрсдэлтэй байна гэсэн санааг илэрхийлсэн чухал кампанит ажил болсон аж.


