Creative Five #05: Онцлох таван маркетингийн кампанит ажил
Updated: May 12
#Viralweek редакц та бүхэнд 7 хоног бүр онцлох 5 кампанит ажлыг #CreativeFive цувралаар хүргэж байгаадаа таатай байна.
1. Гадаад хэл дээрх ичмээр шивээсний утгыг ил болгосон Duolingo орчуулгын апп
Магадгүй гадаадад явж байхдаа аль эсвэл бага залуудаа догь гэж бодон гадаад хэл дээр хийлгэж байсан шивээснүүд тань үнэн хэрэгтээ орчуулга, утга зүйн алдаатай, буруу байсан бол та яах вэ? Энэхүү кампанит ажлын санаа нь 3 сарын 21-нд болдог дэлхий нийтийн шивээсний өдрийг тохиолдуулан гарсан байна. "Duolingo" орчуулгын аппликейшн нь хүмүүсийн шивээсний алдаатай утгыг ил болгож мөн цаашдаа сэргийлэх боломжтой болохыг хөгжилтэйгөөр харуулсан нь энэ аж.

2. Бүтээлч, ухаалаг
Төгөлдөр хуурын хичээлд зориулсан гудамжны постер.

3. Виллтэй танилц - Метаверсийн анхны гэр оронгүй хүн
Францын орон гэргүй хүмүүсийн хүн хоорондын харилцааг дэмжиж ажилладаг Entourage-ийн шинэ кампанит ажил. Метаверс дижитал ертөнц нь тренд болж маш олон хүмүүс Мета бол дэлхийн Utopia хувилбар буюу төгс сайхан хувилбар гэлцдэг. Энэхүү 3D дижитал орон зай дотор хүмүүс тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завь гэх мэт үнэтэй зүйлсийг хэдэн мянган доллараар худалдаж авдаг. Мөн бодит амьдрал дээрх өдөр тутмын асуудлууд нь дижитал ертөнцөд ихэнх цагийг өнгөрүүлэх шалтгаан болдог байна. Харин энэхүү кампанит ажил нь бодит асуудлаас зугтсанаар ямар нэгэн асуудал алга болчихдоггүй, төгс сайхан метавэрс дотор ч гэр оронгүй, зовж зүдэрсэн хүн байж болохыг харуулахыг оролджээ. Зугтахын оронд бодит ертөнцдөө үлдэж хажууд байгаа хүмүүстээ илүү их цагаа зарцуулъя гэж уриалсан ажил болсон байна.

Source: https://www.famouscampaigns.com/2022/04/meet-will-the-metaverses-first-homeless-person/
4. Tesco супермаркетын Рамаданд зориулсан динамик самбар
Рамадан бол лалын шашинтай хүн амын хамгийн онцлох чухал үйл явдлуудын нэг билээ. Энэ мацгийн үеэр Их Британийн алдарт Tesco супермаркет нь лалын шашинтай үйлчлүүлэгчдэдээ зориулан өдрийн цагаар өнгөлөг хоосон тавгууд, харин рамадан тайлагдаж хамтдаа сууж хооллох үе буюу нар жаргахад хоол унд элбэг дэлбэг болон солигддог мэдрэмжтэй дижитал сурталчилгааны самбар гаргаж "Бид та бүхэнтэй ямар ч үед хамт шүү" гэсэн санааг илэрхийлсэн байна.


5. Өөрөөр
Нийгмийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тийм ч нээлттэй хүлээж авдаггүй, бусдаас өөр гэж харж, харьцах асуудал их гардаг билээ. Хүүхдийг Ивээх Сан нь "Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь" төслийн хүрээнд боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдийн талаарх ойлголтыг зөвөөр ойлгуулах зорилгоор уг кампанит ажлыг хийсэн байна. Бид бусдаас өөр биш зүгээр л аливаа юмсыг “Өөрөөр” хийдэг гэх утга санаан дор энэхүү нөлөөллийн аянг зохион байгуулж, давхардсан тоогоор 4 сая гаруй хүнд мэдээллээ түгээж чаджээ.
