Creative Five #04: Онцлох таван маркетингийн кампанит ажил
Updated: May 11
#Viralweek редакцын сэтгүүлч З. Анар миний бие та бүхэнд 7 хоног бүр онцлох 5 кампанит ажлийг #CreativeFive цувралаар хүргэж байгаадаа таатай байна.
1. Уран зурган доторх McDonalds
McDonalds нь урлагийн салбартай холбоотой ажлууд тэр бүр хамтарч гаргаад байдаггүй билээ. Гэвч энэ удаа "DDB Athens" маркетинг агентлагтай хамтарсан шинэхэн кампанит ажил нь алдартай сонгодог уран зураг дотор түргэн хоолыг оруулан дүрсэлж, хоол урлаг хоёрын хослол бий болгосноороо гайхалтай бүтээлч сурталчилгаа болжээ.


Source: https://www.designboom.com/design/mcdonalds-classic-impressionist-campaign-ddb-athens-03-02-2022/
2. Уйтгартай номнууд
"Dave" телевизийн суваг нь 2022 оны Дэлхийн номын өдрийг тохиолдуулан тэмдэглэж, Их Британийн ард иргэдийн хамгийн уйтгартай гэгддэг сонгодог номнуудыг дахин шинэчлэн гаргажээ. Судалгаагаар дунджаар хүмүүсийн 46% нь ном уншсан, мөн уншдаг гэж худал хэлдэг гэж гарсан байна. Харин Их Британи иргэдийн 67% нь эдгээр номнуудыг арай өөр маягаар, өдөр тутмын амьдралд ойрхон, ойлгож уншихад сонирхолтой байсан бол уншмаар байдаг гэжээ. Уг ажлаараа тэд олон нийтийн энэхүү сэтгэгдэл дээр тулгуурлаж, хэтэрхий хүнд уран зохиолын номнуудыг комеди, хошин төрөл рүү хөрвүүлэн орчин үеийн ахуй амьдралд ойртуулан уншихад амар болгон бичжээ.


Source: https://www.thedrum.com/news/2022/03/03/dave-conjures-comic-retellings-world-book-day
3. Бэконий үнэртэй сүрчиг
Веган ургамлын гаралтай мах үйлдвэрлэгч брэнд "THIS" нь бэконы үнэртэй сүрчиг гаргажээ. Энэхүү сонирхолтой кампанит ажил нь Их Британи гурван хүн тутмын нэг нь гахайн утсан махны (bacon) үнэрийг "хамгийн дур булаам үнэртүүлэгч" гэж үзсэнтэй холбоотой ажээ.


Source: https://this.co/products/rashers/
4. Яагаад Англичууд тоглолтын өдрийн өмсгөл дээрээ ямар ч нэргүй тоглож байсан бэ?
"Wembly" цэнгэлдэх хүрээлэнд Английн шигшээ баг Швейцартай хийсэн олон улсын нөхөрсөг тоглолтын хоёрдугаар хагасын үеэр цамцныхаа ард ямар ч нэргүй тоглос