top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Client Highlight #03: “Voo” “Уяанаасаа алдуур” кампанит ажлын төслийн менежер Б. Энххүслэн

Updated: May 16

Шинэ долоо хоног эхэлж сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар олны анхаарлыг татаад буй "Уяанаасаа алдуур" кампанит ажлыг онцоллоо.

Дугаарын зочноор "Мобинет"-н чадварлаг залуусын төлөөлөл, брэнд менежер Б. Энххүслэн оролцсон бөгөөд "Уяанаасаа алдуур" ажлыг гүйцэтгэсэн өөрийн туршлагыг хуваалцсан юм. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг сэтгүүлийн хуудсанд буулган бичсэнийг маань уншигч та бүхэн хүлээн авна уу.


Танилцуулгаар яриагаа эхлэе гэж бодлоо. Өөрийгөө болон "Voo" платформын тухай товчхон танилцуулна уу.

Намайг Энххүслэн гэдэг. Би Мобиком корпорацийн брэнд менежерээр ажилладаг. Мобикомын охин компани болох Мобинет ХХК нь “Mobinet” интернэт болон “VOO” үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. "VOO" нь гурвалсан үйлчилгээ биш бөгөөд "OTT" платформ гэсэн төрөлд ордог. Бусдаасаа ямар давуу талтай вэ гэхээр хэрэглэгчид өөрт тохирсон багцаа сонгож, сарын суурь хураамжаа төлөөд VOO дээрх бүх контентийг хязгааргүй үзэж болох ба кино, контент, суваг бүрд ахиж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй юм. Дээрээс нь “Voo originals” гэсэн цэсэд зөвхөн VOO-д ордог цуврал кино, контентууд бий. Бид аль болох Монгол кинонуудаа үзэгчдэдээ зориулж гаргахыг хүсдэг.


Та уншигчдадаа хандан “Уяанаасаа алдуур” кампанит ажлын тухай мэдээлэл өгнө үү.

Техник технологийн дэвшилтэт эрин үе бий болж байгаа учраас Монголчууд ч гэсэн Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай болсон гэдэг утгаар бид VOO аппликейшныг зурагт дээр татаж суулгах боломжтой болгож хөгжүүлэлт хийсний үр дүнд энэ кампанит ажлыг эхлүүлсэн.

Бид нар гурвалсан үйлчилгээг хэрэглэхэд эхлээд гэрээ хийх, төхөөрөмж суулгах гээд их ажил болдог, мөн зурагтдаа маш олон залгуур залгаад, харахад их тухгүй байдаг шүү дээ. Харин Voo-г хэрэглэснээр зурагт дээрээ ганц аппликейшн суулгаад л бүх үйлчилгээг нэг дор авах боломжтой. Сувгаа ч үзэж болно, киногоо ч үзэж болно, утас, өөр таблетууд гээд бүх төхөөрөмж дээр ашиглах боломжтой.


Уяанаасаа алдуур кампанит ажлыг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?

өахрол

Яаж санаагаа хүмүүст ойлгомжой, товчхон хүргэх вэ? гэж бид их цаг зарцуулж, өчнөөн ярилцсан. Түүний үр дүнд одоогийн энэ инээдтэй слоган маань гарсан. Ярилцаж байх үед манай графикч залуу анх тоглоомоор “Уяанаасаа алдуур” гэдэг үгийг хэлсэн ч энэ үг нь одоо манай уриа үг болсон. Яагаад энэ үгийг сонгосон бэ гэхээр хоорондоо ярилцаад байсан чинь энэ үг үнэхээр л яг “Уяанаасаа алдуур” “Хүлээнээсээ чөлөөлөгд”, “Бүх юмнаас өөрийгөө хараат бус байлга” гэж бидний хүргэх гээд байгаа санааг бүрэн илэрхийлж байсан болохоор “Уяанаасаа алдуур” гэдэг үгийг сонгосон. Юманд уягдаад яваад байх шаарлага байхгүй, өөрийгөө чөлөөлөөд эрх чөлөөтэй байгаарай гэдэг утгаар аян бий болсон.


Тус аяны хүрээнд тохиолдсон эерэг үйл явдал, ажлын бүтээмж юу байсан бэ?


Энэ кампанит ажил хэрэгжсэнээр хүмүүс аль болох утастай төхөөрөмжөөс салж, зурагтан дээрээ апп суулгах гэж манайхаас их асуудаг болсон. Энэ өөрчлөлт нь тус кампанит ажлын үр дүнг харуулах байх гэж бодож байна.


Таны хийж буй ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?


Би бараг л мөрөөдлөөрөө ажиллаж байна. Би өөр мэргэжилтэй ч гэсэн өөрийнхөө сонирхлоо дагаад VOO-д ажиллаж эхэлсэн. Тэр утгаараа энэ ажилдаа их дур сонирхолтой байдаг. Ядрангуй байсан ч гэсэн ажлынхаа дундуур кино үздэг. Тэр нь миний ажлын төлөвлөгөө болчихож байгаа юм. Кин