top of page

Apu Dairy #03: Маркетинг Менежер Хайж Байна, Э.Болорцэцэг

Updated: May 31, 2023

#Viralweek энэ удаа маркетингийн менежерүүд хайж буй #ApuDairy компанийг онцоллоо. #Viralweek


Албан тушаал: Худалдааны маркетинг менежер, Брэнд менежер.

Оффис байршил: APU Dairy Үйлдвэр

Машины зогсоол: Дунд зэрэг


Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Хүний нөөц хариуцсан захирал Э. Болорцэцэг


Танай компанид ажиллах маркетингийн менежер ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Хүлээх хүлээлт ямар байгаа вэ?

Маркетинг борлуулалтын хүмүүс гэхээр нээлттэй, өөртөө итгэлтэй, бүхнийг хийж чаддаг, харилцааны чадвар сайтай байх ёстой гэж хардаг. Маркетинг менежер гэхээрээ зөвхөн энэ хэлтэс албадаа цөөхөн хэдхэн хүмүүстэйгээ харилцаад байна гэсэн үг биш. Бусад үед үйлдвэр дээр түүхий эд материалууд маань хэр байгааг очиж үзэх, амт жор орц, бүтээгдэхүүний сав баглаа боодол гэх мэт харилцан ажиллах хэрэгцээ гарна. Бусад санхүүгийн төсөв гаргах тал дээр энд тэнд олон газруудтай тохиролцоо хийж чаддаг, сайн ярилцаж сонсож, ойлголцож чаддаг байх.

Бидний харж байгаагаар маш санаачилгатай байх, аливааг өөр өнцгөөс шинээр олж хардаг, санаачилгатай, харилцаа холбоотой байхад болно. Мэргэжлийн талаасаа заавал маркетинг менежмент тал дээр сургууль төгссөн гэх хатуу шаардлага байхгүй ээ. Мэдээж төгссөн бол давуу тал болно. Зарим тохиолдолд туршлага харна гэхдээ их сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүдээ сургаад авахад манайд асуудал байхгүй ээ.

Танай хамт олны уур амьсгал ямар вэ? Ямар мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлдэг вэ?

Манай хамт олонхын дийлэнх нь хийе, бүтээе гэсэн эрч хүчтэй залуучууд байдаг. Манай брэнд маркетингийн захирал маань өөрөө залуу хүн байдаг. Тэгэхээр ер нь анзаараад байвал сонирхолтой олон санаанууд дэвшүүлээд Монголын олны танил хүмүүс, инфлүенсэрүүдтэй хамтарч ажиллаж брэндээ таниулах гэх мэт, шинэ содон зүйлс санаачилж ажилладаг хамт олон байдаг даа.

Байгууллагын захирлынхаа тухай 3 факт хэлээч.

Борлуулалт маркетингийн хүн болохоор их эрч хүчтэй, юмсыг шинэлэг бас их содон талаас нь хардаг. Хүмүүсийн хараагүй өнцгөөс олж харж чаддаг. “Нэг л хэвшмэл зүгээс хараад байна, ингэж өөрчилбөл ямар вэ?” гэж их ярьдаг.

Захирал маань ирснээс хойш манай бүтээгдэхүүний өнгө төрхүүд маань илүү анхаарал татахуйц болсон. Брэндүүд маань олон ч сонголттой болсон.

Мөн маш сайн сонсогч, зөвхөн удирдлагуудтай гэхгүй бүх түвшиндээ нээлттэй ямар нэгэн юм болоход шаардлагатай бол үргэлж ярилцаарай гэдэг.


Танай байгууллага бусад байгууллагуудаас юугаараа онцлог гэж боддог вэ?

Манай бүтээгдэхүүн бүх насны хүмүүст хүрч хэрэглэгддэг, эргээд тэд нарын маань эрүүл мэндэд ашиг тустай байдгаар нь бид их бахархдаг. Сүүлийн үед нүүдэлчин соёл, Монгол ахуйн амьдрал багассантай холбоотой Монгол хүний сүү, тарагны хэрэглээ эрс багссан. Бидний гол зорилгын нэг нь Монголчуудынхаа сүүний хэрэглээг өсгөх. Энэ маань нэг талаараа бидний зүгээс хүмүүсийн эрүүл мэндэд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэх юм уу. Мөн бид эрүүл ахуйн чанар, олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хангаж, түүхий эд материалаасаа бэлэн бүтээгдэхүүн болтол хяналтыг авч чаддаг.

Эрүүл амттай, бүх насныханд хүргэж чаддаг.


Дотоод сургалт, тэмцээн болон үйл ажиллагаагаа хуваалцаач.

Манайх дотроо “APU”, “Supply chain”, “Finance” гэх чиг үүрэг болгоныхоо сургалтуудыг явуулдаг академиудтай. Жишээ нь:

АПУ академи дээр манлайлал, харилцаа, зан төлвийн талаарх сургалтуудтай. Санхүү тал дээр илүү мэргэжлийн хэрэглээний программ, төслийн менежмент гэх мэт.

Supply chain дээр үйлдвэр талдаа аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах гэх мэт бүх төрлийн сургалтууд, багш нар бэлэн байдаг.

Багштайгаа цагаа тохироод сургалтуудаа авч болдог. Үүнээс гадна мэргэжлийн сертификаттай сургалтуудад хүмүүсээ маш сайн хамруулаад явдаг. Нэмэлтээр гадаадын мэргэжлийн талаасаа хэрэгцээтэй байж болох сургалтыг хангаад явах бүрэн боломжтой.

Сүүлд Tomyo-той хамтраад сургалтын платформ нээж нийтдээ 25 сургалтыг видео хэлбэрээр оруулсан. Тэр нь дотроо манлайллын талаарх сургалтууд, удирдлагуудтайгаа хэрхэн харьцах, оюун санааны бясалгал, англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх мөн Энхтүвшин эмчийн стресс менежмент гээд маш сонирхолтой сургалтуудыг хүртээмжтэй байлгах үүднээс богинохон бичлэгээр оруулж өгсөн байдаг.


Танай компанийн хийж байсан онцлох маркетинг, сурталчилгааны ажил юу вэ?

Бид нар шинэ бүтээгдэхүүн гаргаад ажилтнууд маань эхлээд амталгаа явуулдаг. Ажилтнууд маань ч гэсэн хэрэглэгч нар шүү дээ. Дотооддоо “Гэр бүлийн өдөрлөг” гэж хийж байсан нь том маркетинг болж байсан гэх нь зүйтэй байх. Ажилчдын маань ар гэрийнхэн нь тэр бүр ямар газар ажилтай завгүй байдаг талаар төдийлөн сайн мэдэхгүй, ер нь ямар сүүгээр хийгээд байдаг талаарх мэдээлэл дутмаг.

2-3 өдрийн гэр бүлийн гишүүдийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулж компаниа танилцуулаад, үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаарх видео бичлэгүүд үзүүлэн Гүйцэтгэх захирал маань нээлттэй асуулт хариулт явуулсан үйл ажиллагаа болж байсан. Гэр бүлийнхэн нь ч маш дуртай хүлээн авч, үйлдвэрлэлтэй танилцаад их хүртээмжтэй өдөрлөг болж өнгөрсөн гэж хардаг. Бусад брэнд, трейд маркетингийн хөтөлбөрүүд олон явагдаж байсан ч энийг онцолмоор санагдав.


Компанийн нэг хэсэг болсноор ажилтны нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Үндсэн хурал, сургалтыг аль болох 10-16 цагийн хооронд төлөвлөхийг хичээдэг. Өглөө ирээд нүүрээ уншуулахаас эхлээд манайхан кофегоо чанаж уугаад ажилдаа орох нь элбэг. Удирдлага ямар ажил төлөвлөж байгаагаас хамаараад ажлууд руугаа төвлөрч орж ажиллаж байтал өдрийн цайны цаг болно. Манайх нэг давхартаа цайны газартай 12-13 цагийн хооронд хооллодог. Өдрийн хоолоо идээд тархиа амраая гэвэл гадаа салхилах террастай тэнд сууж амарч болдог. Үргэлжлүүлээд өдрийн ажилдаа ороод өглөө ирсэн цагаасаа хамаараад цагтаа тардаг.

Оффисынхоо гадна байршил болон дотоод тохижилтын талаар онцлох зүйлсийг нэрлэнэ үү.

Автобусны буудлаас жоохон зайтай. Ойрхон яваад GS25, CU байдаг. Гадаа нь хүмүүсээ зуны цагаар агаарт суух террас зүгээр байх гэдэг үүднээс тохижуулсан.

Доороо цайны газартай, хэрвээ хоолны дэглэм барьдаг, гэрээсээ хоол авчрах тохиолдолд хоёр давхартаа цайны өрөөндөө жижигхэн орчныг бий болгож өгсөн.

Мөн хөдөлмөрийн хуулиараа хөхүүл ээжийн өрөө байх заалтын дагуу тэндээ бид хөшиг татаад хөхүүл ээж нартаа зориулаад орон зайг нь хамт гаргаж тохижуулсан шийдэлтэй.

Оффисынхоо голын хэсэгт компанийн эрхэм зорилго, үнэт зүйл, хамтран ажиллаж байсан хүмүүс, шинэ бүтээгдэхүүний зураг авалтууд гэх мэт мэдээллүүдийг байрлуулсан.

Нэг ярилцлагын өрөө, нэг үзэсгэлэнгийн танхимтай тэндээ ямар нэгэн арга хэмжээ, хурал уулзалт болон хөтөлбөрөө явуулдаг.

Танай байгууллагад ажилласнаар тухайн ажилтанд ямар урамшуулал болон хангамж санал болгодог вэ?

Хөнгөлөлт хангамжийн журам, хамтын гэрээ байдаг. Жишээ нь:

  • Шинэ хүүхэдтэй болбол компаниас 100 000₮- н мөнгөн урамшуулал

  • Одон медаль авбал, алдарт эхийн найр хийх 500 000₮-н бүтээгдэхүүн авах эрх

  • Ажилчид өөрсдөө эсвэл, хүүхдүүд нь их сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн 1 сая төгрөгийн хөнгөлөлт

  • 5-с дээш жил ажилласан, ажлын гүйцэтгэл үр дүн нь 90-с дээш хувьтай зан төлөвийн хувьд бусдадаа үлгэр жишээ 3 ажилчдад 10 сая хүртэлх орон сууцны урьдчилгаа олгох

  • Том баяр ёслолоор бэлэг өгөх

  • Ар гэрийн гачигдал гарах үед мөнгөн тэтгэмж

  • Цалинтай чөлөө олгох гэх мэт уян хатан зохицуулалт, урамшууллыг хийдэг.

Танай оффистой ойр байрлах хамгийн амттай хоолтой 3-н газрыг нэрлээч.

Хамгийн ойрхон Хан-Уул Тауэрын зүүн талд, Сүмбэр тауэр:

- 1 давхарт "Yoshinoya" япон түргэн хоолны ресторан

- 2 давхарт "Yuna" солонгос хоолны газр

- "Soo Pork" Korean BBQ Restaurant


Гадна машины зогсоолын хүртээмж хэр вэ? Өдрийн хэдэн төгрөг байдаг вэ?

50 машины зогсоолтой ба картаар хуваарилдаг. Нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол болон дугуйны зогсоолтой.

Санал болгох цалин хөлсний хэмжээ

1’950’000 - 2’100’000 төгрөг

Ажлын цагийн хуваарь

Манай байгууллага нь ажилчдадаа уян хатан цагийн хуваарийг санал болгодог. Өглөө 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирээд, ирснээсээ хойш ажлын 8 цаг ажиллаад тарна.

Ажилд орох боломжтой хугацаа

Ажилд орсноос хойш 1-2 сарын хугацаанд туршилтын сар, 2 сарын дараа тайлангаа тавиад үндсэн ажилтан болох боломжтой.

Дээрх байгууллагад ажиллахыг хүсвэл та тус линк дээр Viral Talent дарж форм бөглөөрэй. Мөн info@viral.mn хаягаар CV-гээ илгээх боломжтой. Баярлалаа

187 views

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page