top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Apu Dairy #03: Маркетинг Менежер Хайж Байна, Э.Болорцэцэг

Updated: 7 days ago

#Viralweek энэ удаа маркетингийн менежерүүд хайж буй #ApuDairy компанийг онцоллоо. #Viralweek


Албан тушаал: Худалдааны маркетинг менежер, Брэнд менежер.

Оффис байршил: APU Dairy Үйлдвэр

Машины зогсоол: Дунд зэрэг


Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Хүний нөөц хариуцсан захирал Э. Болорцэцэг


Танай компанид ажиллах маркетингийн менежер ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Хүлээх хүлээлт ямар байгаа вэ?

Маркетинг борлуулалтын хүмүүс гэхээр нээлттэй, өөртөө итгэлтэй, бүхнийг хийж чаддаг, харилцааны чадвар сайтай байх ёстой гэж хардаг. Маркетинг менежер гэхээрээ зөвхөн энэ хэлтэс албадаа цөөхөн хэдхэн хүмүүстэйгээ харилцаад байна гэсэн үг биш. Бусад үед үйлдвэр дээр түүхий эд материалууд маань хэр байгааг очиж үзэх, амт жор орц, бүтээгдэхүүний сав баглаа боодол гэх мэт харилцан ажиллах хэрэгцээ гарна. Бусад санхүүгийн төсөв гаргах тал дээр энд тэнд олон газруудтай тохиролцоо хийж чаддаг, сайн ярилцаж сонсож, ойлголцож чаддаг байх.

Бидний харж байгаагаар маш санаачилгатай байх, аливааг өөр өнцгөөс шинээр олж хардаг, санаачилгатай, харилцаа холбоотой байхад болно. Мэргэжлийн талаасаа заавал маркетинг менежмент тал дээр сургууль төгссөн гэх хатуу шаардлага байхгүй ээ. Мэдээж төгссөн бол давуу тал болно. Зарим тохиолдолд туршлага харна гэхдээ их сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүдээ сургаад авахад манайд асуудал байхгүй ээ.

Танай хамт олны уур амьсгал ямар вэ? Ямар мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлдэг вэ?

Манай хамт олонхын дийлэнх нь хийе, бүтээе гэсэн эрч хүчтэй залуучууд байдаг. Манай брэнд маркетингийн захирал маань өөрөө залуу хүн байдаг. Тэгэхээр ер нь анзаараад байвал сонирхолтой олон санаанууд дэвшүүлээд Монголын олны танил хүмүүс, инфлүенсэрүүдтэй хамтарч ажиллаж брэндээ таниулах гэх мэт, шинэ содон зүйлс санаачилж ажилладаг хамт олон байдаг даа.

Байгууллагын захирлынхаа тухай 3 факт хэлээч.

Борлуулалт маркетингийн хүн болохоор их эрч хүчтэй, юмсыг шинэлэг бас их содон талаас нь хардаг. Хүмүүсийн хараагүй өнцгөөс олж харж чаддаг. “Нэг л хэвшмэл зүгээс хараад байна, ингэж өөрчилбөл ямар вэ?” гэж их ярьдаг.

Захирал маань ирснээс хойш манай бүтээгдэхүүний өнгө төрхүүд маань илүү анхаарал татахуйц болсон. Брэндүүд маань олон ч сонголттой болсон.