Вайрал маркетингийн агентлагийн Ахлах Менежер Н.Гарамханд 2023 оны 10 сард зохион байгуулагдсан APRC Маrketing Research & AI чуулганд илтгэгчээр уригдан оролцлоо.
Энэхүү арга хэмжээг MMCG компани Ази дахь албан ёсны эрхийг аван Монголдоо анх удаа зохион байгуулсан бөгөөд "Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци" гэсэн гол сэдвийн хүрээнд чуулганы хэлэлцүүлгүүд өрнөсөн. Чуулганаар Ази номхон далайн 11 орны 50 гаруй топ маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид, 800 гаруй бизнесийн байгууллагын оролцогчид хамрагдсан бөгөөд Азийн топ 11 экспертүүд илтгэлээ танилцуулав.
Ахлах менежер Н.Гарамханд илтгэлээрээ Co-creation моделын дагуу хэрэгжүүлсэн “Чи Ганцаараа Биш - Бүү Нуугаарай, Бүү Нуугдаарай” Охидыг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нийгмийн нөлөөллийн аянаа онцолсон бөгөөд APRC арга хэмжээний хамгийн сонирхолтой илтгэлүүдийн нэг байлаа. Энэхүү нөлөөллийн ажил нь зорилтот бүлгийг маркетингийн шийдвэр гаргалтууддаа оролцуулж, стратегиа хамтран боловсруулснаараа онцлогтой бөгөөд 2023 оны 5-р сард олон нийтэд цацагдсан, үр дүнтэй нөлөөллийн ажил болж өндөрлөсөн билээ.
Салбарын мэргэжилтнүүдийг цуглуулж, шинэ содон илтгэлүүдтэй, үнэ цэнтэй арга хэмжээг зохион байгуулсан MMCG-н хамт олонд болон “Чи Ганцаараа биш”- Бүү нуугаарай, Бүү нуугдаарай аяныг санаачилсан Хүүхдийг ивээх санд талархал илэрхийлье.
Нөлөөллийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/www.savethechildren.mn - ээс аваарай.
Comments