top of page

Amar Insurance #02: Маркетинг Менежер Хайж Байна, Б.Түвшинтөр

Updated: Apr 28, 2023

#Viralweek энэ удаа маркетингийн менежер хайж буй #AmarDaatgal компанийг онцоллоо.


Албан тушаал: Маркетинг менежер

Оффис байршил: Blue Sky

Машины зогсоол: Дунд зэрэг

Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Та оффисынхоо байршил болон тохижилтын талаар танилцуулаач.

Талбайн урд байрлах Блю Скай тауэр (Blue Sky tower)- ийн 20 давхарт байрлаж байна. Тохижилтын хувьд ажилчдыгаа илүү гэртээ байгаа юм шиг тухтай байлгах үүднээс;

  • Гал тогооны хэсэгтэй ба ажилчид өөрсдөө хоолоо хийж идэх боломжтой

  • 2 хурлын өрөөтэй

  • Хувцасны шүүгээтэй

  • Босоо душ-тэй гэх мэт маш сайхан тохижилттой шинэ оффис байгаа.

Бизнес хөгжлийн газрын захирал Б.Түвшинтөр


Танай оффистой ойр байрлах хамгийн амттай хоолтой 3-н газрыг нэрлээч.

  • Ариг Аня ресторан (Блю скай-н зүүн талд)

  • Жэйд ресторан (Аюуд Тауэрийн 3 давхарт)

  • Лавива ресторан (Замын хойд талд)


Танай компанид ажиллах маркетингийн менежерээсээ хүлээх хүлээлт нь ямар байгаа вэ?

Маркетингийн гэрээт компаниудтай болон Call center-тэй хамтран ажиллана. Хурдтай, зохион байгуулах авьяас чадвартай хүнийг хүлээж байна даа.


Танай хамт олны уур амьсгал ямар вэ? Ямар мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлдэг вэ?

Хамт олны уур амьсгал маш гоё гэж хэлнэ. Залуу бүрэлдэхүүнээр багаа бүрдүүлсэн, хайртай хамт олон таныг угтах болно. Хоорондын харилцаа чөлөөтэй, хамтдаа монголын даатгалын салбарт цахиур хагалах компанийг бүтээхээр зорьж буй чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн.


Танай байгууллага бусад байгууллагуудаас юугаараа илүү онцлог гэж боддог вэ?

Бидний хувьд бүхнийг өөрсдөө хийх албагүй бөгөөд үндсэн даатгалын бизнестээ чадварлаг байхыг зорьдог ба бусад дэмжих ажлуудыг мэргэжлийн чадварлаг компаниудыг гэрээгээр ажиллуулах байдлаар ажлыг зохион байгуулдаг онцлогтой. Иймээс бидний хайж байгаа хүн компани юунд зорьж яагаад энэ ажлыг хийж байгааг маш сайн ойлгох нь чухал.


Дотоод сургалт, тэмцээн болон ажилтнаа дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаараа хуваалцаач.

Шинэ ажилтандаа туршлагатай ментор томилж, дагалдуулдаг бөгөөд энэ нь шинэ ажилтан ажлын арга барилаа олох тал дээр илүү үр дүнтэй гэж үздэг. Хагас жил бүр шинэ ажилтны сургалт зохион байгуулж компанийн бүх нэгжүүдийн хоорондын уялдаа, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажилладаг.


Танай компанийн хийж байсан онцлох маркетинг, сурталчилгааны ажил юу вэ?

Манай компани сошиал флатформууд дээр илүү идэвхитэй маркетинг явуулдаг. Манай фэйсбүүк болон youtube суваг дээрээ байршуулсан "people of AMAR” төслийг онцлоё.

Компани гэхээр хүнд төдийлөн буудаггүйг бид анзаарсан бөгөөд компанийн цаана нэгдсэн зорилготой хүмүүс ажиллаж байдаг, бүгд өөр өөрийн түүхтэй бөгөөд яг хэн таны эрсдэлийг удирдаж, даатгалын үйлчилгээ танд хэрхэн хүрч байгаа талаар харуулсан гоё төсөл болсон гэж боддог. Хамгийн сүүлд идэвхижүүлж байгаа “AMAR CARE+” эрүүл мэндийн даатгал шинэчлэгдсэнтэй холбоотой, маркетингийн ажлыг мөн дурдах нь зүйтэй байх.

Санал болгох цалин, хөлсний хэмжээ?

Санал болгож буй цалин 1,8 сая төгрөг


Ажлын цагийн хуваарь:

  • Уян хатан цагийн хуваарьтай тул өглөө 8-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж болдог.

  • Ирснээсээ хойш ажлын 8 цаг ажиллана.


Дээрх байгууллагад ажиллахыг хүсвэл та тус линк дээр Viral Talent дарж форм бөглөөрэй. Мөн info@viral.mn хаяганд CV-гээ илгээх боломжтой. Баярлалаа




379 views

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page