top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Amar Insurance #02: Маркетинг Менежер Хайж Байна, Б.Түвшинтөр

Updated: Apr 28

#Viralweek энэ удаа маркетингийн менежер хайж буй #AmarDaatgal компанийг онцоллоо.


Албан тушаал: Маркетинг менежер

Оффис байршил: Blue Sky

Машины зогсоол: Дунд зэрэг

Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Та оффисынхоо байршил болон тохижилтын талаар танилцуулаач.

Талбайн урд байрлах Блю Скай тауэр (Blue Sky tower)- ийн 20 давхарт байрлаж байна. Тохижилтын хувьд ажилчдыгаа илүү гэртээ байгаа юм шиг тухтай байлгах үүднээс;

  • Гал тогооны хэсэгтэй ба ажилчид өөрсдөө хоолоо хийж идэх боломжтой

  • 2 хурлын өрөөтэй

  • Хувцасны шүүгээтэй

  • Босоо душ-тэй гэх мэт маш сайхан тохижилттой шинэ оффис байгаа.

Бизнес хөгжлийн газрын захирал Б.Түвшинтөр


Танай оффистой ойр байрлах хамгийн амттай хоолтой 3-н газрыг нэрлээч.

  • Ариг Аня ресторан (Блю скай-н зүүн талд)

  • Жэйд ресторан (Аюуд Тауэрийн 3 давхарт)

  • Лавива ресторан (Замын хойд талд)


Танай компанид ажиллах маркетингийн менежерээсээ хүлээх хүлээлт нь ямар байгаа вэ?

Маркетингийн гэрээт компаниудтай болон Call center-тэй хамтран ажиллана. Хурдтай, зохион байгуулах авьяас чадвартай хүнийг хүлээж байна даа.