top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Air Trans #01: Маркетинг Менежер Хайж Байна

Updated: 7 days ago

#Viralweek редакцын сэтгүүлч Анар миний бие энэ удаа маркетингийн менежер хайж буй #Airtrans компанийг онцоллоо. #Viraltalent


Албан тушаал: Маркетинг менежер

Оффис байршил: 1-р сургуулийн урд, City Plaza

Машины зогсоол: Дунд зэрэг


Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn


Танайх ажилчиддаа ямар давуу талыг санал болгодог вэ?

Бид ажилтнуудаа дэмжиж ажиллахад хэзээд бэлэн байдаг. Удирдлагын зүгээс таныг ойлгохгүй, дэмжихгүй байх вий гэж санаа зовних хэрэггүй. Манайх дээд, дунд болон бага шат нь нэгэн жигд харилцаатай ажилладаг учраас янз бүрийн дарамт шахалт гэж байдаггүй. Манай гүйцэтгэх захирал өөрөө их сониуч, бүтээлч сэтгэлгээтэй хүн байдаг. Тэгэхээр чөлөөтэй орчин таныг хүлээж авна гэж ойлгож болно. Заавал маркетингийн менежер мэргэжилтэй байх шаардлагагүй. Маш сайн идэвх санаачилгатай, хөдөлгөөнтэй, юмыг хурдан сурдаг хүмүүсийг бид хөгжүүлээд явдаг.

Захиргаа, хүний нөөцийн албаны менежер Э. Уянга




Танай байгууллага шинээр авах маркетинг менеженерээсээ ямар чадварууд голчлон харах вэ?

Бид идэвх санаачилгатай, аливааг хурдан сурдаг, хамт олноо идэвхжүүлэх чадвартай маркетингийн менежер авах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь “Шинийг эрэлхийлдэг, Шинийг санаачилдаг” мөн шинийг сэтгэдэг байгаасай гэж хүсдэг. Тиймээс бусдаас хамааралгүй бие даан бүтээлч хэв маягаар ажиллах дуртай бол #Airtrans компани таныг урьж байна.


Та ямар хүмүүсээр хамт олноо бүрдүүлэхийг эрмэлздэг вэ?

Манайх борлуулалт өдөр тутамд хийдэг, мөнгөтэй шууд харьцдаг байгууллага учраас бүх ажилтнаа шударга зарчимтай ажиллаасай гэж хүсдэг. Түүнчлэн зөөлөн ур чадварыг (Soft skill) үргэлж чухалчилдаг. Яагаад гэвэл зөв соёл, харилцаагүйгээр үйлчлүүлэгчийг татах боломжгүй. Эсвэл эелдэг харилцаагүйгээр хамт олныг сэдэлжүүлэх боломжгүй шүү дээ. Тийм учраас мэргэжилдээ хязгаарлагдахгүйгээр өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.



Шинэ маркетингийн менежерийн хийх ёстой гол ажил юу вэ?

Бидний хүлээж байгаа гол үр дүн бол борлуулалт нэмэгдүүлэх. Хэрэв та манайх шиг байгууллагад ямар маркетинг оновчтой тухай бодож байсан бол манайд ороод тэр санаагаа чөлөөтэй хэрэгжүүлээрэй.



Санал болгох цалин хөлсний хэмжээ

Эхлээд санал болгох цалин маань 1.5 саяас эхэлж байгаа. Тэгэхдээ манай байгууллагын зорьсон үр дүнд хамтдаа хүрэхийг хүссэн хүнд бид цалингаа тохиролцоод явах сонирхолтой.