top of page

The Future of Creativity

Энгийн иргэн экологич байх боломжтой

Текст

Хог хаягдал нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Бид эргэн тойрондоо өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх мэт маш их хог хаягдал дунд амьдарсаар байгааг Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан “What a waste 2.0: A Global Snapshot of Solid Waste Management to 2050” тайлангаас харж болно. 

Тус тайлангаас дурдвал, хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж байгаа юм.

Дэлхийн дээрх хог хаягдалыг

Ийм хэмжээний хохирол учруулдаг зүйлийг ингэж шийдвэрлэнэ. Тэрний жишээ иргэн Пүрэвсүрэн...

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34 хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах томоохон төслүүдийг 2022 оноос эхлүүлсэн ба хог хаягдалд зарцуулах төсвийг 2023 оны 12 сард баталжээ.

Хог боловсруулах үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг нь явуулахын тулд хогийг ангилан ялгаж, дамжуулах өөрөөр хэлбэл дахин боловруулах боломжтой, дахин боловсруулах боломжгүй гэдгийг иргэд ангилан ялгах хэрэгтэй. Харин иргэд ангилж, ялгаж хаясан ч хог ачилтийн машин нэг хог болгон ачаад байгаа юм. Тэгвэл иргэдийн ангилсан хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх ажлыг "Эерэг давлагаа" төрийн бус байгууллага хэрэгжүүлээд хоёр жил болж байгаа юм.



Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3, 7, 12 дугаар хороонд чингэлэг байршуулж, Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилж дахин боловсруулах үйлдвэрүүд рүү хүргэх ажлын эхний алхам болжээ. Доорх сурвалжлагаас "Эерэг давалгаа" ТББ-ийн хэрэгжүүлсэн төсөлтэй дэлгэрэнгүй танилцана уу.


Төслийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэх олон ажлыг хийжээ.



Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа "Эерэг давлагаа" ТББ-ын тэргүүн Э. Пүрэвсүрэнг ярилцлагийг хүлээн авна уу.
























0 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page