#NaadamEvent-ДэлхийдМонголСоёлоорГоёно
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол хүний үнэт чанар, өв соёлоо уламжлан дээдэлсэн, ёс суртахууны эерэг хандлага, хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэн уриалахад чиглэсэн“Соёлоор гоёно” нөлөөллийн төсөл
Асуудал: Монгол улсын хүн амын 70% хот суурин газрыг бараадан сурч боловсорч, ажиллаж амьдарч байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод жил бүр ирэх хүмүүсийн урсгалаас хүн амын хэт их төвлөрөл үүсэж, соёлын ялгаа мэдэгдэхүйц гарч эхэлсэн. Монгол хүний зан төлөвийн онцлог нь хэн нэгнээр заалгаж зааварлуулахад дургүйцэх хандлагатай байдаг учир эерэг соёлуудыг хэвшүүлэхэд илүү эерэг, бүтээлч шийдэл гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарсан.
Creative idea: Соёлын ялгаатай байдлыг зүй зохистойгоор хэвшүүлэхийн тулд шууд зааж, зааварлах нь зохимжгүй байсан тул иргэдийг өөрөөр нь нэн тэргүүнд хэвшүүлэх шаардлагатай соёлуудыг тэднээр гаргаж ирүүлэн хэрэгжүүлэх алхам тавигдсан. Соёлоор гоёно цахим хуудас болон Улаанбаатар хотын 8 байршилд соёлын хана аялуулан хүмүүст хамгийн чухал, дутагдаж буй соёлын талаарх саналуудыг авч эхэлсэн. Эндээс цугласан нийт иргэдийн бичсэн сэтгэгдэл дата мэдээллийг нэгтгэн боловсруулан хамгийн хэрэгцээтэй, дутагдаж буй давтагдсан соёлуудыг хэвшүүлэхээр шийдэн тэрхүү соёлуудыг бүтээлч постероор дамжуулан энгийн бөгөөд шууд үйлдэлд уриалсан байдлаар кампанит ажлаа эхлүүлсэн юм.
Үр дүн: Кампанит ажлын явцад 5,000 гаруй соёлыг хүмүүст хуваалцаж, өөрсдийн сувагт мэдээллийг хангалттай хэмжээнд оруулж өгснөөр сошиал медиа болон олон төрлийн мэдээллийн хэрэгслээр үнэгүй цацагдсан нь олон хүнд хүрэх алхам болж өгсөн. Кампанит ажлын үр дүнд давтагдсан тоогоор 3 сая 400 мянган хүнд мэдээлэл хүрч, “МӨНГӨН МОД- 2021” наадмаас “Шилдэг зар сурталчилгаа” төрөлд ялалт байгуулсан.
Client: АПУ ХК Agency: Viral Agency Creative Director: Dobo Dvdnblbr Senior Manager: Aanda Naidansuren Зөвлөх: Gantulga Sukhbaatar Account Manager: Anudari Tvshnbr, Munkhzaya Teammates : Temuujin Od, Gan-Erdene Yondonbal, Undarmaa Enkh-Amgalan, Э. Мөнхзаяа Мз, Yesui Batorshikh Illustration artist: Saraa Amber Designer: Билэгсайхан Батбилэг Copywriters: Ханти Болдбаатаратар Videographers: Amarsanaa Ravdansambuu, Г. Чингүүнээ Production Assistant: Бүрэнбаяр Брн.
Хамтран ажилласан: Michel&amazonka Artist: Sekstsagaanbogd Fatcat Jazz club
Нийслэлийн аялал жуулчлалын газар
Бидний нийгмийн ажлуудыг дэмжиж ажилладаг инфлүинсер болон олон нийтдээ талархал илэрхийлж байна.
Дэлгэрэнгүйг “АПУ” Фейсбүүк хуудсаас #СоёлоорГоёно #АПУ
Comments