top of page

The Future of Creativity

Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль

Асуудал: Монголчууд олон зууны турш нүүдэлчин ахуйн мэдлэгийг бий болгож ирсэн баялаг соёлын өвтэй. Бидний соёлын өвийн язгуур шинж нь нүүдлийн мал ахуй эрхлэх, байгаль дэлхийг хайрлах дээр тогтдог. 1980-аад оноос хойш хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн агаарын дундаж температур жил бүр нэмэгдсээр байна. Монголчуудын нүүдлийн соёл, байгаль эх, ус ургамал, амьтнаа хайрлан хамгаалж ирсэн агуу их түүх орчин үеийн амьдралын хэв маягтай болсон. Иймд бид соёлын биет бус өвийг хамгаалах, түүнээс суралцаж, танин мэдэж, дэлхийд түгээн дэлгэрүүлэх нь чухал юм.


Creative idea: Соёлын биет бус өв нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, ялгаран оршихуйн үндэс учраас соёлын биет бус өвийг хамгаалж, хөхиүлэн дэмжих. Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, уул, ус, овоо тахих зан үйл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, Монгол гэр нь газрын хөрсөнд ямар ч гэм суулгадаггүй бөгөөд монголчууд нүүхдээ гэрийн буурь, ойр орчмын хог хаягдлаа бүрэн цэвэрлэдэг уламжлалтай гэдгийг харуулах зорилгоор кампанит ажлаа эхлүүлсэн юм.


Үр дүн: Кампанит ажлын хүрээнд Горхи-тэрэлж байгалийн цогцолборт газар "Сайханы саравч" гэх газар 3 өдөрт нийт 23,500 биет үзэгч ирсэн байна. Нэг хүний арга хэмжээнд өнгөрүүлсэн дундаж цаг нь 5 цаг байсан. Тус арга хэмжээнд 540 зохион байгуулагч, 1283 өвлөн уламжлагч, 10,080 минутын тоглолт (соёлын биет бус өвийн), 6780 хүнийг хөсөг тэргээр тээвэрлэн, 135 хөтөлбөрт арга хэмжээ, гадаад иргэдийн аялал жуулчлал, нүүдлийн соёл иргэншлийн эрдэм шинжилгээний хурлууд зохиогдож. Кампанит ажлын үр дүнд давтагдсан тоогоор 3 сая 600 мянган хүнд мэдээлэл хүрсэн.


Client: Соёлын Яам Agency: Viral Agency Creative Director: Dobo Dvdnblbr Senior Manager: Bolormaa Erdenebileg Зөвлөх: Account Manager: Э.Мөнхзаяа Designer: Билэгсайхан Батбилэг Videographers: Amarsanaa Ravdansambuu Production Assistant: Бүрэнбаяр Брн.


Бидний нийгмийн ажлуудыг дэмжиж ажилладаг инфлүинсер болон олон нийтдээ талархал илэрхийлж байна.


Дэлгэрэнгүйг “Nomads World Cultural Festival” Фейсбүүк хуудсаас















Tags:

3 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page