Энэхүү гудамжны нээлт өчигдөр буюу 04 сарын 12 ны өдөр болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээг НҮБ -ын хүүхдийн сантай хамтын ажиллагааны хүрээнд манай зүгээс зохион байгууллаа.
Монголын хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил үйлсийг нь үнэлж НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамж хэмээн нэрлэжээ.
Энэхүү гудамжийг нээсэн нь НҮБ-ын Хүүхдийн Сангаар нэрийдээд зогсохгүй хүүхдийн эрхийг хамгаалагч түнш байгууллагууд хамтран хүүхдэд ээлтэй гудамж болгохын төлөөх эхлэл болж буй юм. Уг арга хэмжээний үеэр цаашид бүтээн байгуулах хүүхдэд ээлтэй гудамжны зураг төслийг олон нийтэд танилцуулав.
Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэд, оршин суугчид, сургуулийн сурагчид оролцож гудамжаа шинэ нэртэйгээр хүлээн авлаа.
Comments