top of page

Mongol Textile #05: Маркетингийн мэргэжилтэн, Борлуулалтын Менежер хайж байна, Э.Энхжин

Updated: Jun 16, 2023

#Viralweek энэ удаа 1934 онд байгуулагдсан Монголын ууган нэхмэлийн машинт үйлдвэр болох "Монгол нэхмэл"-г онцолж байна. Уг компани тансаг ноолууран эдлэлүүдээрээ Монголдоо танигдсан бөгөөд дараагийн шатандаа Дэлхийд гарахаар зорьж байгаа юм. Хэрвээ та "Маркетингийн мэргэжилтэн", "Борлуулалтын Менежер"-р ажилллахыг хүсч буй нэгэн бол #Mongoltextile нэхмэлийн компани таныг гэр бүлдээ урьж байна.


Албан тушаал: Маркетингийн мэргэжилтэн, Борлуулалтын Менежер

Оффис байршил: Mongol Textile JSC Chingis Ave 20, Khan-Uul District, Ulaanbaatar, Mongolia

Машины зогсоол: Маш сайн



Ажлын анкет бөглөх: https://www.viral.mn/viral-talent

CV имэйлээр илгээх: info@viral.mn



Монгол Нэхмэл компанид ажиллах Маркетингийн мэргэжилтэн, Борлуулалтын Менежерүүд ямар ажил үүрэг хүлээх вэ? Тэднээс хүсэж буй ур чадваруудаа тодорхойлбол?

Бидний хүсэж буй маркетингийн мэргэжилтний гол үүрэг бол компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг удирдах юм. Компани болон танилцуулж буй брэндийн тухай мэдээллүүдийг бүх төрлийн сошиал платформуудад тогтвортой сурталчилж, сонирхолтой контент бүтээх учир бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй.

Мөн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зураг авалтыг удирдан, зохион байгуулах учраас зураг авалтын концепцийг боловсруулж, нарийн деталиудад ч анхаарал хандуулан няхуур ажиллах шаардлагатай. Тийм хүн л манай бүтээгдэхүүний давуу талыг олон нийтэд харуулж чадна гэж бодож байна.

Харин "Борлуулалтын Менежер" нь дизайны баг болон худалдааны зөвлөхүүдтэй хамтран ажилладаг бөгөөд бүтээгдэхүүний техникийн талын мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгж байж худалдан авагчдад үр дүнтэй саналыг хүргэж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг гаргаж, бүтээгдэхүүний дизайныг тодорхойлж чадна. Мөн техникийн тодорхойлолт болон баримт бичгийг боловсруулна.

Маркетинг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхжин

Мөн Борлуулалтын Менежер бүтээгдэхүүний санал гаргах, үнэ тогтоох, гэрээний хэлэлцээр хийх зэрэгт чухал үүрэгтэй. Бүтээгдэхүүнээ сурталчлах, үйлчлүүлэгчидтэй харилцаа тогтоох зорилгоор уулзалт хийж, үзэсгэлэн худалдаа, салбарын арга хэмжээнд оролцдог. Ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын чиг хандлага, технологийн дэвшлийн талаар мэдээлэлтэй байж, компанийн удирдлагад мэдээлэл өгдөг.


Та хамт олныхоо дотоод уур амьсгалын талаар ярьж өгөөч. Багаа ямар хүмүүсээр бүрдүүлэхийг хичээдэг вэ? Манай компани байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлдэг, тогтвортой, ил тод, ёс зүйтэй үйлдвэрлэгч болохыг зорьж ажилладаг. MNS ISO 6926:2021 Монголын тогтвортой нэхмэлийн үйлдвэрлэлийн стандартын дагуу ажилладаг бөгөөд гол шалгуур нь нийгмийн хариуцлага ба эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх байдаг.

Тиймдээ ч шударга хөдөлмөрийг эрхэмлэж ажлын байрны дарамт болон илүү цагаар ажиллах зэрэг ажилчдын эрхийг зөрчиж байгаа зүйлсийг эсэргүүцдэг. Ажлын байрны тодорхойлолтоос бус ажил хийлгүүлэхгүй байхыг зорьдог. "Удирдлага ба Арын алба", "Инженер Техникийн ажилчин ба Үйлдвэрийн Ажилчин" гэсэн нас насны мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлж ажилладаг.

Байгууллагын захирлынхаа тухай онцлох 3 фактыг хэлээч.

  1. 30 жил Монголын анхдагч тогтвортой Аялал Жуулчлалын компани удирдсан

  2. Эдийн Засагч мэргэжилтэй

  3. Англи ба Орос хэлтэй


Монгол Нэхмэлийг сонгох шалтгаануудаас нэрлээч, бусдаас юугаараа онцлог вэ?

1934 онд "ЗХУ", "БНХАУ", "БНМАУ" зэрэг хөрш орнууд хамтран байгуулсан Монголын ууган нэхмэлийн машинт үйлдвэр гэдгээрээ онцлог. 1992 он хүртэл 1,000,000 метр хүртэлх Монголын нарийн ноосоор нэхмэл даавуу үйлдвэрлэдэг байсан. Олон жилийн түүхтэй, цаг үе солигдоход ч хөл дээрээ тогтож чадсан байгууллага гэдгээрээ бахархдаг.

Зах зээлийн систем өөрчлөгдөж дэлхий даяар зах зээл нээлттэй болсноор компанийн бизнес модель өөрчлөгдөж Дэлхийн хувцас загварын ертөнцийн нэгэн хэсэг гэдгээ ойлгосон.

Тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлж үйлдвэрлэхээс гадна хувцас загварын брэндтэй болох зорилго тавин ажиллаж байна. Энэ хосолсон үйл ажиллагаа маань загварын ертөнц сонирхдог залуучуудад сонирхолтой байна байх аа.


Дотоод сургалт, тэмцээн, ажилтнуудад зориулсан үйл ажиллагааныхаа тухай хуваалцаач. (Team building retreat)

Манай компани улиралдаа нэг удаа хамт олны уур амьсгал сайжруулах зорилгоор хагас өдрийн явган аялал болон “Open Mic” өдөр зохион байгуулдаг.

Мөн ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор сард хоёр удаа заал авч тоглодог бөгөөд жилдээ 1 удаа байгальд гарч бүтэн өдрийн зугаалга хийдэг. Дотоодоо спортын арга хэмжээнүүд их зохион байгуулдаг. Жишээлбэл: Эрэгтэй эмэгтэй сагс, шатар, дартс, ширээний теннис зэргээр ажилтнуудынхаа дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг.

Дээрээс нь манай хүний нөөцийн алба гаднын байгууллагуудтай хамтран мэргэжлийн онцлогоос хамааран мэргэжил дээшлүүлэх болон карьер өсөлтийн төлөвлөгөө гаргадаг. Мөн ажилчдадаа тогтмол Англи хэлний сургалт ордог.


Монгол Нэхмэл компанийн хамгийн амжилттай, онцлох маркетингийн ажлаа танилцуулбал

Бид 2021 оноос эхлэн жилдээ 1 удаа "Өвөл намрын" болон "Хавар зуны" гэсэн хоёр коллекц гаргаж, түүнийгээ сурталчлан зураг авалт хийдэг. Үүгээрээ бид хувцас загварын онцлог болон ур ухааныг олон нийтэд танилцуулж сурталчлах зорилготой. Одоогоор өөрсдийн студийг байгуулж мэргэжлийн багтай хамтран ажилласнаар бүтээгдэхүүний зураг авалт маань улам сайжирсаар байна.


Та бүхний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө:

  1. Өдрөө төлөвлөх

  2. Мэйл шалгах

  3. Гүн төвлөрөх ажил ба төслийн ажлаа хийх эсвэл өөрийн ур чадвар дээшлүүлэхэд сургалтанд суух зэргээр өнгөрдөг.

Үдийн цайны дараа:

  1. Гадуурх ажил (Хамтрагч байгууллагуудтай болон харилцагчтайгаа уулзана)

  2. Дотоод хурал

  3. Гүн төвлөрөх ажил ба төслийн ажлаа хийх гэсэн дараалалтайгаар ажлын нэг өдөр өнгөрдөг.


Оффисынхоо гадна байршил болон дотоод тохижилтын талаар онцлох зүйлсийг нэрлэвэл?

Манай үйлдвэр 1960 онд баригдсан тул засвар шинэчлэлт хийж байна. Жишээлбэл ажилчдын амралтын өрөө болон спорт өрөөг шинээр бий болгож тохижуулж байна.

Ажилчид маань хол явахгүйгээр дотроо өөрсдийн цайны газартаа хооллох боломжтой.

Дээрээс нь компанийн хашаа дотроо ногоон байгууламжтай бөгөөд ажилчид маань гарч амрах орчныг бүрдүүлсэн.


Монгол Нэхмэл-д ажилласнаар тухайн ажилтан ямар давуу тал, үр ашгийг хүртэх боломжтой вэ?

Манай компани ажилчдын хуримтлалын санг "Мандал Ассеттай" хамтран байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд үүгээрээ ажилчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн хүүгүй ажилчдын зээл олгодог сантай.

Мөн компани дотроо эмчтэй бөгөөд манай ажилчид үзлэгт хамрагдахаас гадна тэдний гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь ч манай эмчийн үзлэгт орох боломжтой. Мөн жилд нэг удаа бүх ажилчдаа эрүүл мэндийн бүтэн үзлэгт оруулдаг. Дээрээс нь ажилчдадаа унааны мөнгө тооцож өгдөг.

Мөн хотод ирж суурьшиж буй ажилчид болон оюутнуудад зориулж түр байрлах "40 ажилчдын дотуур" байр бий болгосон.

Оффистойгоо ойр байрлах хамгийн амттай хоолтой 3 газрыг нэрлээч.

  1. Yoshinoyo (Чингисийн Өргөн Чөлөө 5 мин зайтай)

  2. Burger King (Чингисийн Өргөн Чөлөө 5 мин зайтай)

  3. Yuna Kitchen (Чингисийн Өргөн Чөлөө 5 мин зайтай)

Гадна машины зогсоолын хүртээмж хэр вэ? Өдрийн хэдэн төгрөг байдаг вэ?

Компанийн ажилчид үнэгүй машинаа байршуулах зогсоолтой.

Санал болгох цалин хөлсний хэмжээ

1,800,000 - 3,000,000₮

Ажлын цагийн хуваарь

Зуны хуваарь: 08:00 - 17:00

Өвлийн хуваарь: 09:00 - 18:00

Ажилд орох боломжтой хугацаа

6 сард

Үйлдвэрээрээ биднийг аялуулж компанийнхаа талаарх сонирхолтой, онцгой түүхүүдээс хуваалцсанд баярлалаа. Уншигчдадаа хандаж хэлэхэд хэрэв та ажилчдынхаа тав тухыг шийдсэн олон жилийн түүхтэй "Монгол нэхмэл" компанид "Маркетингийн мэргэжилтэн", болон "Борлуулалтын Менежер"-ийн алба хашиж загварын ертөнцийн шинэ содон, бүтээлч ажлуудыг бүтээхийг хүсвэл тус линк дээр Viral Talent дарж форм бөглөөрэй. Мөн info@viral.mn хаягт CV-гээ илгээх боломжтой. Баярлалаа.

207 views

Comments


Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral