top of page

“Ulli Appelbaum”-ын “Брэндээ хүчирхэгжүүлэх 26 арга” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Updated: Jul 3, 2023

6-р сарын 21-ний өдөр Viral Agency компанийн урилгаар дэлхийн шилдэг маркетинг зөвлөх Ulli Appelbaum ирж брэндээ зах зээл дээр хэрхэн амжилттай бий болгох талаар өөрийн 25 жилийн арвин их туршлагаас хуваалцлаа.

Viral Agency нь 2015 оноос хойш маркетингийн зах зээлд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 60 гаруй харилцагч байгууллагуудтай хамтран 250 гаруй кампанит ажлыг хэрэгжүүлжээ. Тэдгээрээс дурдвал “Unfriend” “Миний Минийх” “Соёлоор Гоёно” "Бөхөндэй" гэх мэт нийгмийн томоохон кампанит ажлуудыг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн өдгөө 6 охин компанийг салбарлан байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, маркетингийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.

“Брэндээ хүчирхэгжүүлэх 26 арга” сургалтад бизнес эрхлэгчид, Монголын томоохон компанийн төлөөллүүд хамрагдаж бизнесийн хүрээгээ тэлж, үнэ цэнтэй брэнд хэрхэн бүтээх талаар өөрсдийн арга барил, туршлагаасаа хуваалцсан юм.

4 цаг үргэлжилсэн сургалтын дараа панелистаар “М-банк”-ны маркетингийн менежер Тоникана, (Билгүүн), “Century 21”-н захирал Carlos Antonio Patino, “Номин Моторс”-ын гүйцэтгэх захирал Г. Элбэгсайхан нар оролцож чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтын бодит үр дүнг бий болгоход нөлөөлсөн.

Сургагч багш Ulli Appelbaum гэж хэн бэ?

Ulli Appelbaum нь брэндинг зөвлөх үйлчилгээний “First the Trousers Then The Shoes” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд “The Brand Positioning workbook” номын зохиолч юм.

Тэрээр BBDO, Leo Burnett-д стратегийн ахлахаар ажилласан төдийгүй “Procter & Gamble”, “Nestle, Unilever”, “Wrigley, Harley Davidson”, “Hallmark” зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг чадварлаг маркетингийн зөвлөх юм. Салбартаа мэргэшсэн арвин туршлага, шинийг эрэлхийлсэн бүтээлч арга барилаараа хүндлэгдсэн тэрээр 7 удаагийн “Effies” болон “Ogilvy Awards”-н эзэн юм.

Ulli Appelbaum Монгол улсад 6-р сарын 11-ний өдөр айлчлан ирж гэр бүлээрээ зүүн аймгуудаар аялан байгалийн сайхныг үзэж сонирхсон юм. Элгэмсэг дотно ард түмэн, үзэсгэлэнт байгаль, ой мод, тал хээр, цэлмэг тэнгэр нь дэлхийн хаана ч байхгүй амар амгалан байлаа хэмээн Ulli Appelbaum сэтгэл хангалуун ярьж байсан.

Онцгойлон “Брэндээ хүчирхэгжүүлэх 26 арга” сургалтын хүрээнд хамтран ажилласан байгууллагууд болон зочид, төлөөлөгч нартаа гүн талархал илэрхийлье.

Мөн бид “Брэндээ хүчирхэгжүүлэх 25 арга” сургалтад оролцож амжаагүй бизнес эрхлэгч, албан байгууллагуудад зориулан Ulli Appelbaum-ын сургалтад онлайн байдлаар хамрагдах боломжыг олгож байна.

Сургалтад хамрагдахыг хүсвэл: 88099799


86 views

Comments


Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral