top of page

The Future of Creativity

"Бүү нуугаарай, бүү нуугдаарай аян амжилттай хэрэгжиж байна.

Өнгөрөгч 3-р сард Хүүхдийг Ивээх Сангаас санаачлан “Хүүхэд хамгааллын хөтөлбөр”-г хэрэгжүүлж эхлэхээр болсон бөгөөд тус Төслийн Удирдах зөвлөлийг БШУЯ, ХНХЯ-ны төлөөлөл ээлжлэн удирдахаар тогтсон томоохон ажил өрнөөд байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” нэртэй төсөл Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газартай хамтран “Чи Ганцаараа Биш - Бүү нуугаарай, Бүү нуугдаарай” уриатайгаар сошиал нөлөөллийн ажил эхлэн 1 сарын хугацаа өнгөрсөн байна.


Энэхүү ажил нь охидод бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн төрөл хэлбэрүүдийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрвээ бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй бол хэнд, хаана хандахаа мэддэг болгох, бусдаар хамгаалуулах эрхтэй, хэрэгтэй гэдэг мэдлэгийг түгээх зорилготой бөгөөд өөрсдийн контентуудыг түлхүү сошиал платформуудад байршуулан олон нийтэд түгээж байна.



Аяны хүрээнд кампанит ажлын хамт олон Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудаар явж 12-18 насны охидод “ Чи Ганцаараа Биш - Бүү нуугаарай, Бүү нуугдаарай!!!” сошиал нөлөөллийн ажлын талаарх мэдээллийг хүргэх сургалт, уулзалтуудыг тун амжилттай зохион байгуулж байна. Тэд нийтдээ 1500-н хүүхдийг тус сургалтад хамруулахаар төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө даван түүнээс олон охидыг уг сургалтад хамруулсан байна гэж мэдэгдлээ.



Тус сургалтад суусан охид өөртөө эсвэл ойр дотны найз нөхдөдөө тохиолдсон хүчирхийллийн тохиолдлыг захидлаар дамжуулан хуваалцах, мэдээлэх боломжтой байгаа бөгөөд охид идэвхтэй хамрагдаж өөрсдийн дуу хоолой, талархлын үгсээ үлдээж байна.

0 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.

bottom of page